in

Испанийн алдарт төмстэй омлет хийх сонгодог жор

Энгийн, өег төмсний омлет нь Испани гал тогооны сонгодог хоол бөгөөд та хүссэн зүйлсээрээ амтыг нь өөрчлөх боломжтой. Энэ уламжлалт жороор туршилт хийхэд хамгийн тохиромжтой.

 

Орц:

  • 250 мл ургамлын тос
  • 1 бөөрөнхий сонгино
  • 1 цоорын навч
  • 1 кг төмс
  • 6 өндөг

 

Бэлтгэх арга:

Төмс шарах их хэмжээний тос нь Испани омлетны гол онцлог болж өгдөг.

Төмсөө арилгаж угаагаад нимгэн зүснэ. Ургамлын тосоо дунд зэргийн гал дээр халаана. Дээр нь дугуй хэрчсэн төмснийхөө талыг хийнэ. Төмс зөөлөн, ирмэгээрээ улаан шаргал болтол буюу 6-7 минут шарна. Шарсан төмсөө шигшүүрт хийгээд үлдсэн төмсөө шарж болгоно.

Бөөрөнхий сонгино болон цоор навчаа тал цагираг хэлбэртэй хэрчинэ. Ногоогоо өөр хайруулын тавганд хийгээд тогтмол хуурч 8 минут шарна.

Өндгөн дээрээ чимх давс, перц нэмээд цохино. Энэ үе шатанд өндөгний холимог дээрээ бага зэрэг цөцгий, анхилуун ургамал, шарсан гахайн мах, хатуу бяслаг нэмж болно.

Төмсөө сонгинотойгоо холиод, амтлаад, дээр нь өндгөө нэмнэ. Халуун төмсөө өндгөнд хийж 1-2 минут амраавал өндөг төмсөнд шингэж хоол барьцалдсан болно.

Хайруулын тавган дээр 60-80 мл халаасан тос хийгээд омлетны холимгоо болгоомжтой нэмж жигд тараана. Галаа багасгаад 8 минут цагаа харна. Омлетны ирмэгийг хайруулын тавганд наалдахаас сэргийлэхийн тулд мөн дээд хэсгийн шингэн өндгийг доош урсгахын тулд хусуураар үе үе ирмэгийг нь сөхөөрэй.

8 минутын дараа болсон эсэхийг нь шалга. Омлет шаргал өнгөтэй болсон байх ёстой. Хайруулын тавгаа том таваг эсвэл модон гамбанзаар таглаад тосыг нь урсгахгүйгээр болгоомжтой хөмрөөд хайруулын тавгаа эргүүлэн гал дээр тавина. Тавагтай омлетоо буцаан хайруулын тавганд хийгээд 3-4 минут болгоно.

Хоолоо дахин тавган дээрээ гаргаж тавиад салфеткаар илүүдэл тосыг шингээж аваад амтархан хооллоорой.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *