Загварлаг эрэгтэй бол амжилттай эр хүн гэж ойлгож болно. Жижиг сажиг зүйлд анхаарал тавихгүй бол загварлаг байж чадах уу? Энэ удаад та бүхэнд эр хүний жижиг сажиг гоёл чимэглэлийн тухай бэлдлээ – сонгодог эсвэл тийм ч сонгодог бус. Бүрдэл болгон чухал тул зүгээр ч нэг сонголт хийж болохгүй.
Нусны алчуур – олон үүрэгтэй эд: бяцхан дүүгийнхээ нулимсыг арчих эсвэл хоолны дараа амаа арчиж болно. Хэрхэн ашиглах нь хамаагүй. Ажил хэрэгч хувцаслалтанд пиджакны энгэрт цухуйх нусны алчуур – эрхэмсэг занг илэрхийлнэ. Зангианы өнгөтэй адил эсвэл дүйсэн өнгөтэй алчуур цухуйлгана. Нусны алчуураа мөн зөв нугалах хэрэгтэй: интернетэд маш олон загварыг танилцуулсан байгаа.
Нэрийн хуудасны сав – маш чухал зүйл. Боломжтой бол арьсан материалтайг сонгоорой. Зай бага эзлэх бөгөөд гоёмсог нэрийн хуудасны сав гаргаж ирэхэд та үнэхээр гайхалтай харагдах болно.
Цүнхний тухай тусдаа ярьцгаана. Сайн цүнхийг нимгэн арьсаар хийсэн байдаг: бат бөх, найдвартай. Бариулаас нь ч барьж болно, нуруундаа ч үүрч болно, ер нь бол оффист эсвэл богино хугацааны аяллын аль алинд нь тохирохоор байна.
Үүргэвч үүрэх хувилбарыг бас хараарай. Залуучууд л үүргэвч үүрдэг гэж бодож байвал буруу ойлголт шүү: өнөөдөр костюм дээр үүрч болох ажил хэрэгч үүргэвчийг та томоохон дэлгүүрээс олж болно. Аяллын зориулалттай үүргэвч нь ихэвчлэн тэгш өнцөгт хэлбэртэй эсвэл хавтсан үүргэвчнүүд байдаг. Үүргэвчний чанар, оёдол, түгжээг сайтар шалгана. Зөөлөвчтэй нуруутай үүргэвч авахыг танд зөвлөе.
Мэдээж, тэлээ. Олон загвар байх хэрэггүй: найдвартай арьсан хар, бор өнгийн, тэгш өнцөгт түгжээтэй тэлээ – ямар ч үед сонгодог загвар. Сонгодог загварын тэлээ нарийхан байдгийг санаж явахад илүүдэхгүй. Арьсны чанарыг шалгахад хялбар: тэлээний ар талаар хумсаараа зурахад мөр үлдэж байвал – төгс гэж үзээд эргэлзэх зүйлгүй аваарай. Хэрвээ та илгэн тэлээ авсан бол адил төрлийн материалаар хийсэн гуталтай хослуулж зүүнэ. Тэлээ болон мөрөвч хоёрыг зэрэг зүүхгүйг анхаарна уу.
Эрэгтэй хүний шүхэр хамгийн гол нь найдвартай ажиллагаатай байх ёстой, дизайны хувьд нэг өнгийн – модон бариултай байвал сайн. Нейлон полиэстер материалтайг сонгоорой.
Үнэр – маш чухал: үнэртэй ус дараа нь ч таныг санагдуулж байх ёстой. Өөрт таалагдах үнэрээс гадна нөхцөл байдалдаа тохируулж сонгоно: жишээ нь, бөглүүдүү дорнын, анхилуун модны эсвэл сэнгэнэсэн цитрусын төрлийн үнэр нь ажил хэргийн уулзалт гэхээсээ илүүтэй хувийн болзоонд илүү тохиромжтой. Шипр модны үнэрээс зайлсхийхийг зөвлөхөөс гадна хэмжээг хэтрүүлж болохгүй: хүзүүндээ ганц хоёр шип хийлгэхэд л хангалттай.
Цагаар ч бас хэт загвар хөөх хэрэггүй, өнөө үед бүгд л ухаалаг цагтай болж дээ. Нэгдүгээрт, цаг – загварлаг, хоёрдугаарт – зай нь тийм ч хурдан дуусахгүй. Бат бөх металлаар бүрсэн цаг зүүгээрэй – алт, мөнгө, титан эсвэл ган. Бугуйнд наалдсан ч мөр үлдэхгүй байх ёстой. Арьсан оосор – гоё ч гэсэн цагийн эрхэнд мууддаг гэдгийг мартаж болохгүй. Электрон цаг нь зөвхөн спорт хувцастай л зохицно, ажил хэргийн хувцас дээр ийм төрлийн цаг зүүхгүй.
Нарны шилийг нүүрнийхээ төрхөнд тохируулж сонгоно. Товчхондоо гэхэд: “өргөн эрүүтэй” бол дугуй шил, дугуй царай бол – тэгш өнцөгт эсвэл дөрвөлжин, гонзгой царайнд – авиатор, том шанаатай бол – сонгодог трапец шил зохино. Шилний өнгө бусад эд хэрэгсэлтэй зохицсон байх ёстой.
Запонк – өчүүхэн зүйл мэт боловч бас л анхаарал хандуулах ёстой зүйл. Зөвхөн оффисын костюм дээр бус энгийн цамцан дээр ч зүүж болно. Запонкыг цаг, тэлээний түгжээ эсвэл зангиатай хослуулж зүүдэг: өнгийн ч хувьд, загварын ч хувьд. Цамцны захны тухай бас бодолцох хэрэгтэй: франц зах – хамгийн гоёмсог, вени эсвэл спортод – энгийн запонк байхад болно.
Зангиа ажил хэрэгч хүний хувьд энгийн л зүйл болжээ. Хэрвээ та ямар зангиа зүүхээ шийдэж чадахгүй байгаа бол өмсөх гэж байгаа костюмныхаа захтай хослуулна. Зангианы уртын хувьд тэлээнээс доош байх ёсгүй. Улирлыг ч бас мартаж болохгүй: зангианы даавуу зузаан байх тусам хүйтний улиралд тохирно гэж үзнэ. Зангиаг цамцтай хавчих хавчаар цамцны гурав болон дөрөв дэх товчны дундуур байрлана.
Гоёл чимэглэлийг бусад эд зүйлстэйгээ хослуулна: алт, жишээ нь дулаан металл, мөнгө – зөөлөн, хүрэл, зэс – бор эсвэл оранж өнгөтэй хосолно. Бугуйвчны хувьд: модон, чулуун, ясан гээд төрөл бүрээрээ бий. Ялангуяа арьсан бугуйвч гоё харагддаг – хэд хэдийг нэг бугуйндаа зүүж болно. Гэхдээ хоорондоо зохицож байх ёстойг мартаж болохгүй.