Эр хүнд эмэгтэй хүн таалагдаж эхлэх тэр үетэй зэрэгцэн үнэрэнд нь мөн дурлаж эхэлдэг. Түүнээс үнэртэх үнэртэй усыг өөрийнх нь үнэр мэт хүлээн авах ажээ. Үнэртэй ус – эмэгтэй хүний дүр төрхийг зүгээр ч нэг тодосгож өгөхгүй, энэ бол энэ дэлхийг эзлэх гүн ухаан юм. Урхидах үнэр нь мансууруулж орхино. Мэдээж зөвхөн сексийн дур хүсэл өдөөх үнэртэй ус гэж байхгүй, гэхдээ эрчүүдийг үнэрээрээ галзууруулахад бэлэн үнэртэй уснууд бий.
Эрчүүд, эмэгтэйчүүдийн дунд нэгэн асуулга явуулжээ: дундаж үнэтэй үнэртэй уснаас ямар үнэр таалагддаг вэ? Энэ удаад бид та бүхэнд эрчүүдийг согтууруулах тийм үнэртэй усыг танилцуулахаар бэлдлээ.
Секси үнэртэй ус
Энэ үнэр ямар ч үнэртэй байж болно. Хэн нэг нь нялуун үнэрэнд согтох бол нөгөө эр нь цитрусын үнэрэнд ухаанаа гээж болно. Мэргэжилтнүүдийн өгсөн зөвлөгөөгөөр та өөрт тохирох үнэртэй усаа сонгох нь зөв ажээ.
Урхидах үнэр
1. Шипр модны үнэр
Маш хурц мэдрэмжийг төрүүлнэ. Уд, ладан болон шошны төрлийн модны үнэр юм. Энэхүү үнэрэнд тестостероны молекулын бүтэцтэй адил молекул агуулагддаг. Хурц үнэртэй тул зүрхэлсэн нэг нь л түрхэж чадах байх. Эрчүүдийн зүрхийг эзэмдэхийг хүссэн бол туршаад үзэхэд юундаа буруудах вэ.
2. Цэцгийн үнэр
Эмэгтэйчүүдийг цэцэгтэй зүйрлэх нь олонтой. Гарден, нил цэцэг, тубероза, цээнэ цэцэг: эдгээр цэцгийн анхилуун үнэрийг үнэртэй усанд өргөн ашигладаг. Гэхдээ цэцгийн хатан хаан бол сарнай – сарнайн үнэртэй бүсгүй үдэшлэгийн хатан хаан л гэсэн үг.
Халуун дулаан уур амьсгал мэдрүүлдэг учраас эрчүүдэд илүү таалагддаг болох нь санал асуулгаас тодорхой болжээ. Сарнайн үнэр – хүүхэд нас, ээжийн цэцэрлэг, хаврын эхлэл, баяр наадмыг санагдуулдаг гэсэн байна. Энэхүү үнэр нь цэцэг-модны гайхамшигтай хослол ажээ.
3. Цэнгэг үнэр
Эмэгтэй хүн салат шиг үнэртэж болохгүй гэдэг ч гэлээ эр хүний дурыг хөдөлгөдөг байна. Үнэртэй усыг чийгтэй бие дээр түрхэхийг зөвлөдөг. Анхилуун, ногоон, бага зэргийн нялуун үнэрийг бага зэргийн цитрусын төрөлтэй хослуулбал эмэгтэй хүн бүрт өөрөөр үнэртэх болно.
Огцом хурц үнэртэй л биш бол эрэгтэй хүний дурыг өдөөдөг болохыг судалгаагаар тогтоожээ. Бас хар гоёлын даашинз – маргаангүй нүд салгаж чадахгүй.
4. Пудрын үнэр
Чамин хувцасласан бүсгүй ийнхүү үнэртээд явж байхад хэн ч эргэж харна. Ягаан өнгийн перец, нил цэцэг, ванил зэргээр хүч нэмнэ. Эрчүүд энэ үнэрийг шилэн саван доторх секс хэмээдэг. Том Фордын зөвлөснөөр энэ үнэрийг хүзүү, биеийн доод хэсгээр түрхэж хэрэглээрэй. Пудрын үнэр хэзээ ч хурц байдаггүй. Соёлтой эмэгтэйг илтгэх үнэр хэмээн үзнэ.
Дур хүсэл өдөөх топ 10 үнэртэй ус
1. Guerlain-ийн Mitsouko
Дур хүсэл гэдэг түүх байдаг бол Mitsouko нэртэй л холбогдох байх. Түрхсэн эмэгтэй болгонд хэрхэн үнэртэхийг таашгүй. Баяр хөөр, тусгай арга хэмжээний үеэр л түрхэхэд тохирно. Шинэ үнэр ар араасаа үнэртэх мэт: чангаанзны дараа мэлрэг (жасмин), бергамот, сарнай сэнхийгээд залгаад амтлагчууд ч мэдрэгдэх шиг. Бас модны давирхай байна уу даа?
2. Jo Malone-ны Mimosa & Cardamom
Энэ усыг хэрэглэдэг бүсгүйчүүд дараагийн үнэрийг хүлээсээр л байдаг. Кардамон, зөгийн бал, мимоз – эмэгтэй хүний үнэртэй зохицно. Намрын сэрүүн улирлыг санагдуулам, уян налархай бүсгүйд зохих ажээ. Өөрийгөө бусдаас онцлохыг хүсэж байгаа бол та түрхээд үзээрэй.
3. YSL-ийн Black Opium
Энэ үнэртэй усыг огцом, хөдөлгөөнтэй, бусдыг татах увдистай бүсгүй түрхэнэ. Хар кофе, цагаан цэцэгс, ванилийн хослол. Үүнээс эрсдэл, эсрэг хүйстнээ татах мэдрэмж төрнө.
4. Narciso Rodriguez-ийн For Her
Сонин хачин үнэр толгой мансууруулж, бусдын анхаарлыг татах эмэгтэй хүний хүслийг өдөөж өгнө. Жүржийн цэцэг, османтус болон амбрын үнэр ванилтай хосолжээ. Бага зэргийн нялуун төдий, гэхдээ үе үе сэнхийсэн пудрын үнэр үнэртэнэ.
5. Tom Ford-ын Black Orchid
Том Фордын цагаасаа эрт төрсөн үнэртэй ус хэмээгддэг. Цахирмаа цэцэг бүсгүйн биеэр дамжин амилж байгаа мэт – гоёмсог, араатан шинж төрхтэй ч юм шиг. Эхлээд франц жасмин дэлбээлж, хар трюфель, иланг-иланг, хар нэрс, цитрус. Хар цахирмаа цэцэг анхилуун үнэртэй модтой хосолжээ. Дээрээс нь хар шоколад, ванил, бальзам ч мэдрэгдэнэ.
6. Chanel-ийн Coco Mademoiselle
Дорнодын үнэрийг амилуулсан нь энэ. Жүржийн анхилуун сэнхийсэн үнэр ямар ч эр хүнийг сэргээнэ. Шинэхэн дэлбээлсэн сарнай, жасминаар хосолсон үнэртэй ус нь эмэгтэй хүний гуалиг төрхийг тодосгож өгнө.
7. Marc Jacobs-ийн Decadence
Ирис – тийм үнэртэй гэж хэлэхэд хэцүү нэгэн цэцэг бий, нэг үнэртчихвэл мөддөө мартаж чадахгүй. Нарийн, сэрүүн, яг л торго шиг мэдрэмж төрүүлж мөнхийн хайр дурлалыг бий болгох ажээ.
8. Dior-ийн Miss Dior
Маш эмзэг үнэрийг эрэлхийлсэн. Гайхалтай, яг л үдшийн хар даашинз гэсэн үг. Цэцгийн үнэрийг санагдуулам. Зөөлөн ваниль нь сэтгэлийг сэргээнэ. Цитрусын төрлийн үнэр мэдрэмжийг ихэсгэх бол турк сарнайн үнэр нь болгар сарнайн жимсний үнэртэй хосолжээ.
9. Givenchy-ийн Dahlia Divin
Эмэгтэйлэг, төлөв даруу гэмээр. Зөгийн балаар баяжуулсан жасмин цэцгээс гадна цагаан цэцэгсийн үнэр мэдрэгдэнэ.
Зөөлөн, баялаг үнэр нь анхилуун үнэртэй модтой гайхалтай зохицно.
10. Chanel-ийн Cuir de Russie
Эрнест Бо энэхүү үнэртэй усыг Коко Шанельд зориулж 1924 онд бүтээжээ. Энэ үнэртэй ус нь тухайн үедээ олон нийтийн газар тамхи татахаасаа айдаггүй тийм зоригтой бүсгүйчүүдэд зориулагдсан юм. Амьтны үнэрээс гадна бальзам, ладаныг агуулсан.
Мандарин, бергамонт үнэртэй усны үнэрийг хурцалжээ. Үүнээс гадна: сарнай, жасмин, иланг-иланг цэцэг үнэртэнэ.
Энэ жагсаалт цааш үргэлжилсээр байх болно. Та өөрийнхөө түрхдэг үнэртэй усны талаар сэтгэгдэл үлдээж бусдын мэдэхгүй мэдээллээ хуваалцаарай.