Эмэгтэй хүн бүр дур булаам харагдахыг хүсдэг. Гоо сайхан хүний дотроос эхлэх тул юуны түрүүнд эрүүл байх ёстой. Эмэгтэй хүний эрүүл мэндэд гормон маш чухал үүрэгтэй.
Эдгээр гормонуудаас дурдвал “эстроген”-ийг хэлэх байх. Эрэгтэй хүнд ч бас байх хэдий ч эмэгтэй хүний хувьд илүү чухал ажээ.
Эстроген нь эмэгтэйчүүдийн хүүхэд тээх үүргийг гүйцэтгэдэг юм.
Эстроген – хоёр хэсгээс бүрдэх үг: oistros — үгээр илэрхийлшгүй хүсэл, genes – дуудах. Махчилбал – амьд (тод томруун)+төрөлт.
Өөрөөр хэлбэл сексийн гормон гэж ойлгож болно. Эмэгтэй хүний булбарай бие, сэтгэл гижигдэх эмэгтэй хүний инээмсэглэл энэ л гормоноос хамааралтай гэж эрдэмтэд үзэх ажээ.
Эстрогенийн дутагдал дараах байдалд хүргэнэ:
- Депресс, сэтгэл санаа тогтворгүй байх
- Жин нэмэх
- Хурдан ядрах
- Сарын тэмдэг их хэмжээгээр ирэх
- Өөрийгөө хайхрахгүй болох, гадна төрхөндөө анхаарал хандуулахгүй болох
- Сексийн амьдралд сонирхолгүй болох
Уг гормоныг мөн залуу насны гормон гэдэг. Эмэгтэй хүн өөрийгөө залуугаараа бодож сэтгэл татам байхад насны тоо огт хамаагүй байдаг.
Дээр дурдсан шинж тэмдгээр өөрийнхөө эстрогенийн хэмжээг тодорхойлж болохгүй. Магадгүй депресс, ядаргаа нь өөр өвчний шинж тэмдэг ч байж болно. Гормоны хэмжээг зөвхөн шинжилгээ өгч байж л тодорхойлно. Шинжилгээний хариуг үндэслэн эмч гормоны эмчилгээ хийх эсэхээ шийднэ. Химийн гаралтай гормон нь хүчтэй үйлчилгээ үзүүлдэг бол ургамлын гаралтай гормон буюу фитоэстроген нь аажим, сөрөг нөлөөгүйгээр үйлчилдэг болохыг эрдэмтэд нэгэнт тогтоожээ.
Химийн гаралтай гормоны эмчилгээний явцад эмэгтэй хүн өөрөө гормон ялгаруулах чадвараа алдах магадлал өндөр байдаг. Хэрвээ гормон ялгаруулах чадвараа алдсан бол сэргээх ямар ч боломжгүй.
Фитоэстроген нь аажмаар үр дүнгээ өгөх бөгөөд хүчтэй үйлчилгээ үзүүлэхгүй
Хэрвээ эсрогенийн хэмжээ буурсан гэж үзэж байгаа бол байгалийн гаралтай хүнсний бүтээгдэхүүнээр гормоноо нөхөхийг хичээнэ. Жишээ нь төрсний дараа гормоны тэнцвэрт байдал алагддаг бөгөөд фитоэстроген нь гормон нөхөх шилдэг арга болно.
Эстрогенийн идэвхжилттэй 3 төрлийн ургамлын гормон байна: изофлавоноид, лигнан болон куместан.
Хүнсэнд агуулагдах эстроген
Маалингын үр
Ургамлын гормоны агууламжаараа нэгдүгээрт орно (лигнан бүлгийн). Гормоноос гадна эмэгтэй хүний биед сайнаар нөлөөлөх шим тэжээлээр ч баялаг (хаван буулгах, бие эрхтэн цэвэрлэх, антиоксидант). Нунтаг үрийг усанд дэвтээж хэрэглэж болно. Эсвэл кашанд хийж зөгийн балаар амтлан иднэ. Эмчилгээний журмаар өдөрт 2 хоолны халбаганаас хэтрэхгүй. Лигнаны төрлийн ургамлын гормоныг мөн гүнжидийн үр, наранцэцгийн үрээс авч болно.
Буурцаг
Ногоон вандуй, шош, нут зэрэгт изофлавоноид ихээр агуулагддаг. Сэвэгзарам – эмэгтэй хүний хувьд шилдэг хүнс болно: уургийн агууламж өндөр. 15-20 минутын дотор болох бөгөөд депресс тайлахад нөлөөлдөг байна.
Кофе
Өдөрт 500 мл кофе хэрэглэдэг бүсгүйчүүдийн дунд судалгаа хийхэд 90%-д нь эстрогенийн хэмжээ 70%-иар хэтэрсэн байжээ. Эстрогенийн хэмжээ хэтрэх нь илүүдэл жинд хүргэж гэдэс орчмоор таргалуулдаг байна. Тийм учраас та кофенд дурлагч бөгөөд турахыг хүсэж байгаа бол таны хийх ёстой хамгийн эхний зүйл бол кофеноос гарах.
Чангаанз
Лигнаны агууламж өндөртэй жимс. Шинэхэн эсвэл хатаасныг ч идэж болно. Урт наслалтаараа алдартай хунзагийн ард түмэн жилийн турш хүнсэндээ чангаанз хэрэглэдэг байна.
Ургамлын гормон нь мөн амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнд ч бий. Одоогоор гормоны хэмжээг тогтворжуулахын тулд амьтны гаралтай хоол хүнсийг хэрэглэх нь зөв эсэх тал дээр эмч нар санал зөрөлдөөд байгаа ажээ.
Эстроген нь мөн дараах ургамлуудад агуулагддаг:
- Хүн орхоодойн үндэс
- Мугвааг
- Зөрөг цэцэг
- Аарниг
- Алтан товч цэцэг
- Далдуу мод
- Амуу соёолжийн үндэс