in ,

Үс арчилгаа болон арьсны гоо сайхны бүтээгдэхүүний оронд кофег хэрэглэж болдгийг та мэдэх үү?

Сэргээх үйлчилгээтэй кофе дэлхийн өнцөг булан бүрт тархжээ. Уухаас гадна өөр гайхалтай аргаар ашиглаж болно.

Залуу нас, гоо сайхнаа хадгалахын тулд кофег хэрхэн ашиглахыг танд танилцуулахаар бэлдлээ.

 

1. Целлюлитийн эсрэг

  • Нунтаг кофе эсвэл кофены шаарыг адил хэмжээний давс, хэдхэн дусал оливийн тостой зуурна.
  • Бэлэн болсон скрабаа арьсандаа зөөлөн тойрог байдлаар түрхэж иллэг хийнэ.

Скрабыг долоо хоногтоо 1-2 удаа хийгээрэй.

 

2. Үс уналтын эсрэг

  • 2 хоолны халбага кофены үрийг 100 мл бүлээсгэсэн оливийн тостой зуурна.
  • Маскийг үснийхээ нийт уртад түрхэж малгай өмсөөрэй. 30 минутын дараа шампуниар үсээ угаана.

Долоо хоногтоо 1-2 удаа маскийг тавих бөгөөд нэг курс эмчилгээ нь 12 удаа болно. Цайвар үсний өнгө бага зэрэг өөрчлөгдөх болохыг анхаарна уу.

 

3. Нүдний хөхрөлт

  • ½ цайны халбага үрлэн кофе эсвэл кофены шаарыг ½ цайны халбага кокосын тос, чимх нунтаг хар перец, хэдэн дусал устай холино.
  • Доод зовхины арьсанд түрхээд хатсаны дараа бүлээн усаар угаана.

 

4. Уруул хатаж омголтох, хагарахад

  • ½ цайны халбага кофены шаар, ½ цайны халбага зөгийн бал
  • Бэлдсэн скрабаа урууландаа 30 секундын турш түрхээд дараа нь чийгтэй алчуураар арчиж цэвэрлэнэ.

 

5. Нүүрэн дээрх хар цэгүүд

  • 2 хоолны халбага хатаасан кофены шаар эсвэл жижиг үрийн кофег аарцтай 1:1 харьцаагаар холино.
  • Нүүрэндээ түрхээд 2 минутын турш иллэг хийж 10 минут орхино. Бүлээн усаар угааж цэвэрлэнэ.

Долоо хоногт нэг удаа маскийг тавьж байна.

 

6. Тослог арьсны эсрэг

  • Кофены шинэхэн шаарыг 1 хоолны халбага йогурттай зуурна.
  • Кофегоо нүүрэндээ түрхээд 1-2 минут иллэг хийж дуусгаад бүлээн усаар угааж цэвэрлэнэ.

 

7. Нүүрний арьсны өнгө сэргээх

  • 1 хоолны халбага кофены шаар, тараг болон зөгийн бал тус бүр 1 цайны халбага, 1 түүхий өндөг хольж зуурна.
  • Нүүрэндээ түрхээд 15 минутын дараа хүйтэн усаар угааж цэвэрлэнэ.

Маскийг долоо хоногтоо 1-2 удаа тавина.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *