in ,

Төвдийн нүдний йогийн тусламжтай зовхины доор үүссэн уут болон нүд тойрсон хар хүрээнээс салаарай

Нүд бол сэтгэлийн толь. Нойргүй хоносон шөнө, компьютерийн ард олон цагаар сууж ажилласан эсвэл ганц хундага илүү уусан дарсыг ч таны нүднээс хараад мэднэ.

Нүдний доорх уут, хөxрөлт бүсгүйчүүдийн насыг нэмнэ, тэр болгон будгаар нуугаад байж чадахгүй.

Нүдний доорх уут болон хөx толбо гарч ирэх шалтгаан маш олон: дутуу нойр, амин дэмийн дутагдал, компьютерийн урд удаан хугацаагаар суух, согтууруулах төрлийн ундаа хэтрүүлэн хэрэглэх, тамхидалт… Хамгийн гол нь нүдэнд гарах аливаа өөрчлөлтөнд цаг алдалгүй арга хэмжээ авч байх хэрэгтэй, учир нь дотоод эрхтний үйл ажиллагаа доголдож байгаа нь нүдээр илэрч байж болно (зүрх, бөөр, түрүү булчирхай гэх мэт… )

 

Төвдийн нүдний йог

Төвдийн нүдний йог нь нүдний доод зовхины унжсан уут, хөxрөлтийг арилгах, хараа сайжруулах, ядаргааг тайлахад тусална. Дасгалыг хийж байхдаа амьсгалаа анхаарна уу: амьсгаагаа гүнзгий авч гаргана, гэдэс томбойсон байх ёстой.

Дасгалыг гүйцэтгэх:

  • Гүнзгий амьсгаа авна.
  • Амьсгал авахдаа нүдэндээ анхаарлаа хандуулж хэрхэн эрч хүчээр сэлбэгдэж байгааг мэдрээрэй.
  • Амьсгаагаа түгжээд гурван хурууны өндгөөр (долоовор, дунд, ядам) нүдний доод хэсгийг дарна.
  • Арьсыг татахгүй, дарна шүү.
  • Амьсгаагаа гаргахдаа нүдний ядаргаа хэрхэн гадагшилж байгааг мэдрээрэй.
  • Өглөө, оройдоо тус бүр 5 удаа дасгалыг хийнэ.

Дасгалын үр дүн тун ойрын хугацаанд мэдэгдэнэ.

Таны гоо сайхан таны амьдралын хэв маягтай салшгүй холбоотой гэдгийг бүү мартаарай. Ямар ч өндөр үнэтэй крем түрхээд буруу хооллолтын улмаас үүдэлтэй арьсны эмгэгийг нуун далдалж чадахгүй!

Эрүүл саруул, гоо сайхан амьдарцгаая!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *