in ,

Гэрийн нөхцөлд кофены скраб арчилгааг хийхэд целлюлит даруй 3 см-ээр багасна

Өмсөх дуртай даашинздаа багтахгүй, жинсэн өмдний цахилгаан нь татагдахгүй таныг зовоож байна уу? Дээрээс нь спорт зааланд очиж бэлтгэл хийх цаг зав ер олдохгүй юм. Тэгвэл танд кофены халуун скраб аминд орох нь, 10 хоногийн дотор таныг целлюлитээс салгах скрабыг санал болгож байна.

Гэрийн нөхцөлд уг арчилгааг хийхэд таны целлюлит даруй 3 см-ээр багасна.

 

Орц:

  • Кофе – 100 г
  • Нунтаг цинамон – 25 г
  • Халуун перецийн ханд – 25 мл
  • Оливийн тос – 2 х.х

 

Бэлдэх арга:

Кофе бутлагчид 100 гр кофе буталж нунтаглана. Кофегоо 25 грамм нунтаг цинамонтой холино. Дараа нь халуун перецийн ханд, 2 хоолны халбага оливийн тосоо хийнэ. Бэлэн болсон скрабыг 3-5 удаа хэрэглэх боломжтой бөгөөд 10 өдөр санаа зовох зүйлгүй хадгалаарай.

 

Хэрэглэх арга:

Усанд орж байхдаа биеийн асуудалтай хэсгээр скрабаа түрхэж 10 минут орчим иллэг хийнэ. Иллэг хийж дууссаны дараа бүлээн усаар савандаж угаагаарай. Нүдэндээ оруулахаас болгоомжилно уу. Дараа нь биеэ мөсөөр үрэх эсвэл хүйтэн шүршүүрт орно.

 

Үйлчилгээ:

Кофе нь арьсыг тэгшлэх үйлчилгээтэй бол, цинамон нь эд эсийн илүүдэл чийгийг гадагшлуулдаг. Хэрэглэхээсээ өмнө уг скрабад харшилтай эсэхээ заавал шалгана. Гарын шууны дотор нимгэн арьсанд түрхээд 5 минут орчим ажиглаарай. Ямар нэгэн зүйл мэдэгдэхгүй бол тайван хэрэглэж болно. Хэрвээ харшил өгч байвал цинамоныг цагаан гаагаар орлуулах бүрэн боломжтой.

Дараагийн орц болох перец нь цусны эргэлтийн сайжруулна. Харин оливийн тос – арьсны уян хатан чанарыг хангаж залуу төрхийг хадгалахад нөлөөлөх ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *