Хоол хүнсэн дээр хэмнэлт хийх хэрэггүй. Учир нь таны болон гэр бүлийн тань хүмүүсийн эрүүл мэнд хамгаас чухал. Мөнгөнд асуудлын гол нь байгаа юм биш. Шинэ хүнсээр хоол хийх хэрэгтэй.
Энэ зарчим бол Аюрведийн хоол хийх зарчим юм. Хүний биед хамгийн ашигтай хоол хүнс бол шинэхэн, шүүслэг, тослог, халуун, ханилам үнэртэй байх ёстой бөгөөд хүний биеийг эрч хүчээр сэлбэж байдаг.
Энэтхэг гал тогооны талаар ихийг мэдэхийн тулд Гоа руу очсон юм. Бидэнд хийж өгсөн хоол үнэхээр төгс амттай байсан! Энэ нийтлэл таны хоолыг 2 дахин илүү амттай, биед 100% ач тустай хоол хийж сурахад дэм болно гэж итгэж байна.
Аюрведийн хоол
Эрүүл мэндэд тустай гал тогоо
Сайн хоол хүнс нь 3 цагаас багагүй хугацаанд болгосон хоолыг хэлдэг бөгөөд дахин халааж идвэл эрүүл хоол биш юм.
1. Хэрвээ хөргөгчинд хоносон иддэг бол эрүүл байх талаар бодоод хэрэггүй. Халааж иддэг хоол ихэнхдээ хүний биед хор учруулдаг. Тиймээс 7 хоногт 2 удаа өглөө юм уу оройн хоолоо хийж идэхдээ дор хаяж 3 цаг болгож идээрэй.
2. Хоолны амтыг сайжруулж, хүний биед сайн шингэхэд нимбэгний шүүс тустай. Хоол идэхийн өмнө нимбэгний шүүс, салат, загас, мах өгөх нь хүний биед ач тустай.
3. Бүх төрлийн ногоон навчит ургамлыг болгохын өмнө 2 литр усанд 1 цайны халбага куркума хийж 30 минут дэвтээнэ.
Ингэх нь юунд хэрэгтэй вэ? Химийн бодис, нитрат, бичил нянг устгах зорилготой юм. Харин куркума тэр бүгдийг устгадаг! Цэцэгт байцаа болон өнгөт байцааг ийм аргаар болговол өөрийн амтыг алддаггүй.
4. Шинэхэн улаан лоольтой хоол хийх гэж байтал улаан лооль байхгүй бол үүнийг нимбэгний шүүс эсвэл 2 халбага йогуртаар орлуулж болно.
5. Улаан лоольтой хоолонд бага хэмжээний чихэр хийдэг. Элсэн чихэр нь улаан лоольны амтыг дээшлүүлдэг.
6. Мөн давс ихэдсэн хоолонд бага зэргийн чихэр хийдэг. Ингэвэл амт нь их сайхан болдог.
7. Зарим ногоог хоолонд хийхийн өмнө шарж болговол илүү амттай болдог. Мөн хүний биед хурдан шингэдэг.
8. Хоолыг илүү амттай сайхан үнэртэй болгохын тулд оливын тос хэрэглэ. Нэг халбага оливын тосондоо жижиг улаан чинжүүг хуурвал илүү амттай болдог. Ойролцоогоор 1 минут орчим ширүүн галаар шарна. Гайхалтай амттай болох ба энгийн ургамлын тосноос 1000 дахин илүү амт гаргадаг.
9. Ширмэн сав суулганд хоол хийх нь хоолыг улам амттай болгодог. Шинэ саванд хоол хийхийн өмнө бага зэрэг будаа хийж болговол ширэмний амт хоолонд амтагдахгүй.
10. Өглөөний хоол шим тэжээлтэй, харин оройн хоол амттай байх хэрэгтэй. (шүүслэг жимс ногоо) Өдрийн хоол халуун ногоотой, давстай, исгэлэн байх хэрэгтэй. Ийм байлгаж чадвал эрүүл мэндэд тустай.
11. Эмэгтэйчүүдэд зориулсан Аюрведийн хооллолт нь 2 талын ашигтай. Жин барихад тустай бас наснаасаа эрт хөгшрөхөөс сэргийлнэ. Хурц наранд явсаныхаа дараа хүнд хоол идэх хэрэггүй. Хоол боловсруулах эрхтэн энэ үед дээд чадлаараа ажилладаг тул түүнд амрах боломж олго. Тиймээс оройн цагаар иддэг бүх хоол хүнс эрүүл мэндэд хор учруулдаг байна.
12. Хоол идэхээс хагас цагийн өмнө эсвэл хоол идсэнээс нэг цагийн дараа жимс идэх. Эдгээрийг сүүн бүтээгдэхүүнтэй хольж болохгүй. Гадил+Сүү байнга уух нь энгийн мэт боловч Аюрвед үүнийг арьсны ноцтой өвчлөл үүсгэдэг гэж үздэг.
Хоол идсэнийхээ дараа эвгүй мэдрэмж авахыг хэн ч хүсдэггүй. Харин муу хоол хүнс идсэний дараа муу зүйлс нь хуримтлагдаж үүний улмаас арван жилийн дараа “юунаас гэдэг нь тодорхойгүйгээр” хүнд өвдөх магадлалтай. Өвчин тусахгүйн тулд эрүүл, шинэ, амттай хоол идэх хэрэгтэй. Энэ бол аюрведийн хууль бөгөөд бүгд хэрэгжүүлбэл зохистой.