in

ХөөрхөнХөөрхөн ГоёГоё ГайхмаарГайхмаар ХахаХаха ГунигтайГунигтай Юу вэЮу вэ

Үүнийг эх хүн, тэр дундаа хийсвэр хийлгэсэн эмэгтэйчүүд л хамгийн сайн мэднэ. Учир нь энэ бол “аз жаргалын тэмдэг”

Эх хүн болно гэдэг – том аз жаргал мэдрэхээс гадна маш их хариуцлага үүрч, хүч хөдөлмөр зарцуулах болсныг ухаарах цаг мөч мөн.

Та бүхэнд кесар хагалгааны үнэн бодит байдлыг танилцуулахаар шийдлээ. Энэхүү нийтлэлд дурссан зүйлсийг зөвхөн кесар хагалгаа хийлгэсэн эх хүн буюу “аз жаргалын тэмдэг”-тэй эмэгтэй хүн л ойлгоно.

Өөрийн биедээ мэс хүргэх том шийдвэрийг зоригтойгоор гаргадаг

Өнгөц бодоход нэг л зүсэлт хийлгэнэ биз дээ гэж бодох нэг нь байгаа болов уу. Үнэндээ энэ нь хүнд хагалгаанд тооцогддог, учир нь эх хүн болон хүүхдийн амь нас яригдаж байгааг та мартаж болохгүй.

Энэ мэс ажилбарын үеэр нөхөр нь эсвэл гэр бүлийн бусад гишүүн хажууд нь байх хориотой. Энэ утгаараа төрөх гэж байгаа эмэгтэй хүн сэтгэл зүйн туслалцаа дэмжлэг авах боломжгүй ганцаараа үл мэдэгдэх ирээдүйг хүлээн хэвтдэг.

Айдас, ганцаардалтай зэрэгцэн эх хүн болж үрийн зулай үнэрлэх тэрхүү хайр энэрэл зэрэг төрнө.

Хагалгааны өрөөнөөс гаран гартлаа тэд бүх зүйл хэвийн гэдгийг мэдэх боломжгүй

Хүүхдийг эх барьж аваад эрсдэл дуусна гэж байхгүй. Аливаа мэс ажилбарыг эмч нар хийж дуусангуутаа мэс заслын талаар дүгнэж хэлдэггүй, энэ нь наркозтой холбоотой юм.

Бас жирийн хүмүүс мэддэггүй зүйл байдаг ажээ. Кесар хагалгааны үеэр эх хүн өвчин мэдэрдэггүй ч бие доторх бүх хөдөлгөөнийг мэдэрч байдаг, ухамсарлаж ойлгож байдаг. Гэхдээ тэд цээжиндээ тэврэх тэр бяцхан амьтныг хараад л бүгдийг умартдаг ажээ.

Мэс заслын дараа хөл дээрээ босох гэж жинхэнэ баатарлаг гавьяа байгуулдаг

Хүүхэд төрөөд л эх хүн бүхнээ хайртай үрдээ зориулна, тэр бяцхан амьтныг тойроод л бүх амьдрал үргэлжилнэ. Эх хүнд маш их хүч чадал, тэвчээр хэрэгтэй болно. Энэ бүгдийг өвчнөө мэдрээд хийнэ гээд та төсөөл дөө? Өвчин, өөрт мэдрэгдэх таагүй мэдрэмжийг тэсвэрлэн мэс заслын дараа хөл дээрээ босно.

Энэ өвчнийг даван туулахын тулд эх хүний дотоод эрч хүч цаанаасаа ундарч байдаг гэж хэлж болно. Мэдрэгдэх өвчин ямар хүнд байх нь хамаагүй тэд инээмсэглэсээр л, хайр халамжаа цацруулсаар нялх үрийнхээ төлөө бүгдийг хийнэ.

Нойргүй хоносон шөнийнхөө хариуд тэд үрийнхээ хөөрхөн инээмсэглэлийг харж, амьсгалыг нь мэдэрч, бяцхан хурууг нь барьж, нялх үрийнхээ үнэрийг үнэртэн мансуурах тэр мэдрэмж жаргал бэлэглэнэ. Энэ бүгд амьдралын жинхэнэ аз жаргал билээ.

Энэ дашрамд, кесар хагалгаа хийлгэж “аз жаргалын тэмдэг”-тэй эх хүн бүрийг хүндэлж халуунаар алга ташмаар байна. Тэр сорви юуны төлөө байсан гэдгийг та байнга дурсах болно. Эхчүүд минь, та бүхэн тийм сорвитойдоо хэнээс ч ичих ёсгүй, яагаад гэвэл бүсгүй хүн болгон тань шиг зоригтой алхам хийж чадахгүй юм шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *