Бид хэрэглэж буй гоо сайхны бүтээгдэхүүнүүдээ биед хортой эсэхийг мэдэхгүй л хэрэглэдэг. Хоол хүнс бол ойлгомжтой зүйл. Харин гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн химийн найрлагыг хүн тэр бүр шалгаад байдаггүй… Бид юу гэж боддог билээ: зарж л байгаа юм чинь бүх зүйл зүгээр байх, хэрэглэж болох байх. Гэвч орчин үед худалдаанд гарч буй бүтээгдэхүүнүүдийн чанарыг бараг шалгахаа больжээ. Тэр тусмаа эрүүл мэнд болон аюулгүй байдлын тухай сэдвээр судалгааны ажил ч явагддаггүй. Цаг хугацаа их ордог, үнэтэй, хэнд ч хэрэггүй зүйлийг хэн хийх вэ?
Аз болоход их сургуулиуд болон бие даасан байгууллагуудад ажилладаг сониуч эрдэмтэд бүтээгдэхүүнүүдийн найрлагыг нягталж, шалгаж эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг судалж байна. Саяхан Дьюкийн Их сургуульд хумсны будгийг судалсан ба лакны брэндүүдийн талаас их хувь нь ТРНР гэх аюултай бодисыг агуулдаг болохыг тогтоожээ.
Ерөнхий нэршил нь – трифенилфосфат. Үүнийг хуванцар хийхэд, мөн гал унтраах хөөс болон тавилгад хэрэглэдэг. АНУ-д худалдаалагддаг 1500 гаруй хумсны бүтээгдэхүүний тал нь ТРНР агуулдаг аж.
Гэтэл энэ бодис нь дотоод шүүрлийн тогтолцоог алдагдуулан бидний бие дэх дааврын өөрчлөлтөд нөлөөлөх шалтгаан болж болох юм.
Гол шинжээч Доктор Хизер Стэплтон “ТФП нь дааврын зохицуулга, бодисын солилцоо, үржил, өсөлтөд нөлөөлж болдог гэдгийг нотлох олон нотолгоо судалгаа байгаа” гэж хэлжээ. Энэхүү химийн элемент нь хумсаа үргэлж буддаг залуу охидод муугаар нөлөөлж болно. Учир нь эрүүл дааврын хөгжил нь тэдний өсөлтийн салшгүй нэг хэсэг болж байдаг.
Аюултай нэмэлт бодис агуулдаг брэндүүд:
- Sally Hansen
- Essie
- OPI
- Revlon
- Milani
- Wet N Wild
- SpaRitual
- Orly
- theBalm
- Nuance by Salma Hayek
- Maybelline
- Beauty Without Cruetly.
Мөн анхаарлаа хандуулах өөр бодисууд ч бий: ДБП, толуол, формальдегид. Эдгээр гурван бодисыг “хорт гурвал” гэдгээр нь химичид мэднэ. Эдгээрийн тогтмол хэрэглээ нь хавдар үүсгэх хүнд ноцтой үр дагаврыг дагуулдаг юм байна.
Формальдегид. Энэ бол ус болон агаарт уусах чадвартай хорт хавдар үүсгэгч бодис юм (лакнаас үнэр гардгийг та мэднэ биз дээ?). Энэхүү химийн бодисын үйлчлэлээр хоолой сэрвэгнэх, астма, амьсгалын хүндрэл зэрэг шинж тэмдгүүд үүсэж болно. Ялангуяа архаг хууч өвчтэй хүмүүс формальдегидад хэт мэдрэг байдаг.
Толуол. Энэ бодис нь хүүхдийн өсөлт хөгжилд нөлөөлдгөөрөө алдартай. Мөн толуол гэх хорт бодистой бүтээгдэхүүнийг хэрэглэсний дараа арьс цочирч болдог аж.
Дибутилфталат. Энэ химийн элемент нь ТФП-ийн орлуулагч бөгөөд биед маш муу. Үнэн хэрэгтээ энэ нь даавар болон нөхөн үржихүйд муугаар нөлөөлж олон төрлийн эрсдэлүүдийг бий болгодог.
Лак худалдаж авахынхаа өмнө шошго дээр анхаарлаа хандуулж байгаарай! Мөн бидний эрүүл мэнд бидний гарт байгаа гэдгийг санаарай!