in

ГоёГоё ХөөрхөнХөөрхөн Яг зөвЯг зөв Юу вэЮу вэ ХахаХаха ГайхмаарГайхмаар ГунигтайГунигтай

Яагаад жирийн эмэгтэйчүүд эрчүүдийн анхаарлыг татаж байхад, илүү царайлаг эмэгтэйчүүд ганц бие явсаар байдаг вэ?

Эмэгтэй хүний бусдыг татах нууц юунд байна вэ? Яагаад жирийн эмэгтэйчүүд эрчүүдийн анхаарлыг татаж байхад илүү царайлаг эмэгтэйчүүд ганцаар яваад байна вэ?

Эрчүүдийн сэтгэлийг өөрийн эрхгүй татах эмэгтэйчүүдийн зан чанараас танд танилцуулж байна.

Өөртөө итгэлтэй эмэгтэй

“ӨӨРӨӨ ӨӨРИЙНХӨӨ ДУР БУЛААМ БАЙДЛЫГ МЭДЭРСЭН ХҮН ДУР БУЛААМ БОЛДОГ ЮМ.”

 – ИОГАНН ВОЛЬФГАНГ ФОН ГЁТЕ –

“ӨӨРИЙНХӨӨ ГОО ҮЗЭСГЭЛЭНД БАТ ИТГЭСЭН БҮСГҮЙ ХҮН БУСДЫГ Ч ИТГҮҮЛЖ ЧАДНА.”

– СОФИ ЛОРЕН –

Өөрийнхөө байдалд гүн итгэлтэй байгаа бүсгүйд бүгд итгэлтэй болно. Өөрийнхөө жижиг өөг  голдоггүй бүсгүй ганц батганаас ичиж буй үзэсгэлэнтэй бүсгүйгээс ч гоо харагдах нь бий. Өөртөө итгэлтэй эмэгтэй хүн өөрийгөө бусдын өмнө зэмлэж буруутгахгүй. Ийм л эмэгтэйчүүдийг эрчүүд илүү харж явдаг ажээ.

Эмэгтэйлэг байдал ба зөөлөн зан чанар

“ГОО ҮЗЭСГЭЛЭНТЭЙ БАЙХ АМАРХАН: ГОО ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ХАРАГДАХ Л ХЭЦҮҮ.”

– ФРЭНК О’ХАРА –

Эрчүүд эмэгтэйлэг бүсгүйчүүдэд илүү татагдаг учир нь тэд өөрсдийгөө эр хүн гэдгийг мэдрүүлдэгт оршдог ажээ. Бүсгүй хүнд анхаарал тавьж, тусалж өөрийнхөө хүчийг мэдэрдэг байна – энэ бол тэдний үүрэг бөгөөд энэ нь эрчүүдэд сэтгэлийн таашаал авчирдаг. Гэхдээ, бүсгүйчүүд минь хэтрүүлж болохгүй – эс бөгөөс эрчүүдийг цөхрүүлж орхино.

Сайхан сэтгэл

“ГОО САЙХАН – ХАРИЛЦААНЫ АЗ ЖАРГАЛ.”

– НИЦШЕ Ф. –

Сайхан сэтгэл, хайрлаж энэрэх сэтгэл, бахархах, уучлах сэтгэл энэ бүгд сайхан эмэгтэйг хүүхэлдэйгээс ялгах онцлог болно. Сайн сайхныг олж хардаг, өөрөөл бусдад сайхан сэтгэлээр ханддаг, сэтгэл нь өвддөг, бусдыг хайрладаг бүсгүй эрчүүдийг өөрийн эрхгүй татдаг. Урт удаан харилцаа үүсгэхийг хүсэж байгаа эр хүн бүсгүй хүний халуун дулаан сэтгэлд илүү татагдах болно.

Бие даасан байдал

“ДУР ХӨДӨЛГӨМ ХАРАГДАХЫН  50 ХУВЬ НЬ ТАНД ӨӨРТ БАЙГАА ЗҮЙЛ, ХАРИН ҮЛДСЭН 50 ХУВЬ НЬ БУСАД ХҮМҮҮС ТАНЫГ ХЭРХЭН ХҮЛЭЭН АВЧ БАЙГААГААС БҮРДЭНЭ.”

– СОФИ ЛОРЕН –

“ХЭРВЭЭ ЭМЭГТЭЙ ХҮН ГОО ҮЗЭСГЭЛЭНТЭЙ БИШ БОЛ ТЭР ЗҮГЭЭР Л ТЭНЭГ ЭМЭГТЭЙ.”

– КОКО ШАНЕЛЛЬ –

Зорилготой эмэгтэйчүүд эсрэг хүйстнийхний сонирхлыг машид ихээр татдаг. Тэд юу хүсэж байгаагаа тодорхой мэддэг бөгөөд элдэв хэрэггүй зүйлд цагаа дэмий үрэхгүй. Тэр бүсгүй бол хувь заяаныхаа эзэн нь. Тийм эмэгтэйн хажууд хэн бугай ч байхыг хүсэх ажээ.

Өнөөдрөөр амьдарч чаддаг байх

“ГОО ҮЗЭСГЭЛЭНГ ДЭЭД ТЭНГЭРИЙН ГЭЖ ҮЗЭХ ҮЗЭЛ БОДОЛ БОЛ ДЭЭД ТЭНГЭРИЙН Л ҮЗЭЛ БОДОЛ БАЙХ.”

– СПЕНСЕР Г. –

Өнөөдрөөр амьдрах, цаг мөч болгоныг мэдэрч чаддаг бүсгүй эрчүүдийг татах увдистай. Өөрөө өөрийгөө байгаагаар нь хүлээн авч аз жаргалтай мөч болгоныг мэдэрдэг хүн бусдыг өөрийн эрхгүй татдаг байна. Амьдралд дурладаг, бусдыг муулдаггүй, аливаад гомдолдоггүй хүмүүсийн дотоод сэтгэл гэрэлтдэг ажээ.

Өөрийгөө илэрхийлж чаддаг байх

“ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ХУВЦАС ЮУНД ОРШИНО ВЭ – ӨМСӨЖ БУЙ ЭМЭГТЭЙН ХҮНД ӨӨРТ НЬ ОРШДОГ АЖЭЭ.”

– ИВ СЕН-ЛОРАН –

“ЭМЭГТЭЙ ХҮН САЙХАН ХУВЦАСЛАСАН БАЙХАД НҮЦГЭН МЭТ ХАРАГДАНА.”

– КОКО ШАНЕЛЬ –

Бие арчилсан, цэвэр цэмцгэр, биедээ тохирсон хувцас өмссөн байх нь сайхан. Өөрийнхөө муу талыг нууж, сайхныг тодруулж чаддаг эмэгтэйг хараад хүн болгон бахархан хардаг. Эрэгтэй хүн эмэгтэй хүнийг загварлаг хувцаслаж уу гэж хардаггүй, өөртөө зохисон хувцас өмсөж үү гэдгийг хардаг.

Аж ахуйч зан чанар

“ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ГҮРЭНТ УЛС – ЗӨӨЛӨН АЯДУУ, НАРИЙН МЭДРЭМЖТЭЙ БӨГӨӨД ТЭСВЭРТЭЙ БАЙНА.”

– ЖАН-ЖАК РУССО –

Аж ахуйч зан чанар бол эмэгтэй хүнд байвал зохих чанаруудын нэг. Гэр орон нь цэвэрхэн, амттай хоол хийдэг бүсгүйчүүдийг эрчүүд дээдэлдэг. Эргэн тойрондоо ая тухтай дулаан орчинг бүрдүүлэх нь эмэгтэй хүний үүрэг. Энэ нь гэр бүлийн аз жаргалтай байх нэг үндэс мөнөөс мөн.

Аз жаргал

“ҮНЭХЭЭР АЗ ЖАРГАЛТАЙ БАЙГАА ЭМЭГТЭЙ ХҮН ОЛОН ЭРЧҮҮДИЙН ТОЛГОЙГ ЭРГҮҮЛЖ ЧАДНА- ҮҮНИЙГ ДАГААД БУСАД ЭМЭГТЭЙЧҮҮДЭД Ч АЗ ЖАРГАЛ БЭЛЭГЛЭНЭ.”

– ЖОН ИРВИНГ –

Байнга гомдоллож, сэтгэл дундуур явдаг эмэгтэйчүүд эрчүүдэд таалагддаггүй, тийм бүсгүйчүүдийн аз жаргалыг хэн нэг нь бий болгох ёстой мэт болдог. Аз жаргалтай байж, эргэн тойрныхоо хүмүүсийг үнэлж, сайн талыг нь олж хардаг бүсгүйчүүдэд эрчүүд татагдах нь бодит юм.

Нүдэндээ гал цогтой байх

“ЭМЭГТЭЙ ХҮНД ГОО САЙХАН БАЙХ ГАНЦ Л БОЛОМЖ БАЙДАГ, ХАРИН ДУР БУЛААМ БАЙХ БОЛОМЖ БОЛ ХЭДЭН МЯНГААРАА БАЙХ АЖЭЭ.”

– МОНТЕСКЬЕ –

Сонгосон эр хүнээ бүрэн сонирхож хандаж байгаа эмэгтэй хүн эрчүүдийн зүрх сэтгэлийг бүрэн эзэмддэг. Үнэнч, шулуун зан хэнийг ч татна. Ийм бүсгүйчүүд өөрийнхөө хүсэл зоригийг илэрхийлэхдээ эмээдэггүй, ресторанд ч тэр, хөнжилдөө ч тэр юу хүссэнээ шууд хэлнэ.

Харилцах ур чадвар

“ГАДААД ДҮР ТӨРХ ГЭЖ ЮУ ВЭ? ХЭН Ч ХАРААГҮЙ БАЙХАД ҮРЭЭ ТАРЬЖ, БУСДЫГ ХАРЖ БАЙХАД УРГАЦАА ХУРААХ ТЭР АРГЫГ ХЭЛНЭ.”

– ФРЭНСИС СКОТТ ФИЦДЖЕРАЛЬД –

Эрчүүдэд илэн далангүй, нийтэч, сонирхолтой харилцан ярилцдаг гэхдээ бүхнийг мэдэгч мэт харагддаггүй бүсгүйчүүд таалагддаг. Тэр бусдын яриаг анхааралтай сонсож чаддаг байх бөгөөд ийм эмэгтэйтэй цуг байхад эрчүүд өөрийнхөө авхаалж самбаа, хүчийг мэдэрдэг ажээ.

Уян налархай байх

“МУУХАЙ ЭМЭГТЭЙ ГЭЖ БАЙХГҮЙ, ГОО САЙХАН БАЙЖ ЧАДДАГГҮЙ ЭМЭГТЭЙ Л ГЭЖ БАЙДАГ ЮМ.”

– ЖАН ДЕ ЛАБРЮЙЕР –

Бусдын анхаарлыг татах эмэгтэй хүний хөдөлгөөн нь уян налархай, зөөлөн байдаг. Түүний хөдөлгөөн бүр өөртөө хэчнээн их анхаарал тавьдгийг илтгэнэ. Гунхан яваа бүсгүйг хараад эрчүүдийн сэтгэл өөрийн эрхгүй татагдах ажээ.

Инээмсэглэл

“ӨӨДРӨГ БАЙДАЛ БИДНИЙГ ГОО ҮЗЭСГЭЛЭНТЭЙ БОЛГОНО.”

– ЕФИМ ШПИГЕЛЬ –

Тоглоом шоглоом ойлгож инээмсэглэж явдаг бүсгүй аливаад сэтгэл дундуур явдаг бүсгүйчүүдээс илүү эрчүүдийг татдаг. Инээмсэглэл – зөвхөн инээд биш юм, эрч хүч, амьдралыг хайрлах сэтгэлийг илэрхийлж байгаа хэрэг. Нүд дүүрэн инээмсэглэх бүсгүйгээс эрчүүд харилцааны таашаал авч чаддаг ажээ.

Өөрөөрөө байх

“ӨӨРӨӨРӨӨ БАЙХ  НЬ БҮСГҮЙ ХҮНИЙГ ДУР БУЛААМ ХАРАГДУУЛНА.”

– МЭРИЛИН МОНРО –

Өчүүхэн ч гэсэн хувирал бусдыг түлхэнэ. Өөрөөрөө байгаа эмэгтэй эрх чөлөөг мэдэрч үүгээр бусдыг татдаг. Жинхэнэ бүсгүй хүн бол бусдад сайхан харагдахын төлөө бус өөртөө таалагдахын төлөө байдаг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *