Гоо сайхны лангуу олон янзын нүүрний будгаар дүүрч, тэр дундаас сонголт хийхэд хэцүү болсныг та анзаарсан л байх. Харин манай сайтаас та бүхэндээ олон янзын шингэн энгэсэг буюу кремнүүдийн нарийн ялгаа, зориулалтыг тайлбарлан хүргэж байна.
BB-крем
BB гэдэг нь beauty balm эсвэл blemish balm гэсэн үгсийн товчлол. BB-крем нь:
- Сайн чийгшүүлэгч
- Бүх төрлийн арьсанд тохирдог
- Нүхжилт дардаг
- Арьсны өнгө жигдэлдэг
- Тослог тэнцвэржүүлдэг
- Нүүр будалтын сайн суурь болдог
- Нарны туяанаас хамгаалдаг
Гэхдээ ВВ крем ийм гайхалтай чанаруудтай гээд гоо сайхны бусад бүтээгдэхүүнийг хэрэглэхээ больж болохгүй шүү.
CC-крем
ВВ болон СС крем хоёрын гол ялгаа нь ВВ нь илүү тэжээл өгөх талдаа бол СС нь өөг илүү их дардаг. СС гэдэг нь сolor сontrol гэсэн утгатай буюу таны арьсны өнгийг жигдэлж, өөг маш сайн дардаг. Дан ганц өөг дарахаас гадна:
- Нүүрний тослог, улайлтыг багасгадаг
- Илүү хөнгөн бүтэцтэй
- Нүүрийг гэрэлтүүлж, өнгөлөг харагдуулдаг
CC-крем нь тослог болон асуудалтай арьсанд тохирдоггүйг анхаарна уу.
DD-крем
DD нь daily defence буюу өдөр тутмын хамгаалалт гэсэн үгсийн товчлол. Хамгийн гол онцлог нь арьсыг эргэн тойрноос ялгарах хорт бодис, хорт агаараас хамгаалдаг.
- Хамгаалах үйлчилгээ ихтэй болохоор өө сайн дарахгүй
- Хөгширч буй арьсанд илүү тохирдог
- Их тунгалаг бүтэцтэй тул суурь маягаар хэрэглэхэд тохиромжтой
EE-крем
EE нь extra еxfoliation буюу нэмэлт гуужуулагч гэсэн утгатай. Тиймдээ ч:
- Нүүрний үхэжсэн эсийг үгүй хийнэ
- Нарны хэт туяанаас хамгаална
- Зөөлрүүлнэ
- Нүүрийг гэрэлтүүлдэг
- Нүхжилтийг багасгадаг
EE-крем нь тогтмол хэрэглэхэд тохиромжгүй бөгөөд хэрэв та эмзэг бөгөөд холимог арьстай бол мөн хэрэглэхгүй байх нь зүйтэй.
PP-крем
Pink рerfect буюу РР крем нь бидэнд нүүр будалтын суурь хэмээн танигдсан билээ. Найрлаганд нь байх силикон хэсгүүд арьсны үрчлээг дүүргэж, арьсыг толигор харагдуулдаг
- Таны арьс яг кремний өнгө шиг өөгүй, жигд харагддаг
- РР крем түрхэхээс өмнө та арьсаа цэвэрлэж, чийгшүүлсэн байх шаардлагатай
- Хэдий РР крем бүх төрлийн арьсанд тохирдог хэдий ч дангаар нь нүүрний будаг болгож хэрэглэх нь тохиромжгүй.