in

ГоёГоё ГайхмаарГайхмаар

Таны ганц амьдрах насандаа заавал идэж үзэх ёстой, дэлхийн хамгийн амттай 16 гудамжны хоол

1. Ваффли – Бельги

Америкаас гадна энэхүү амттан өглөөний хоолонд зүгээр ч нэг ороогүй юм. Үнэндээ бол, Бельги ваффлиний төрлөх орон бөгөөд Америкийн ваффлийг бодвол илүү чихэрлэг, шаржигнуураас гадна илүү хөвсгөр юм. Дангааар нь эсвэл Nutella шоколадны крем, гадил жимс, нунтаг элсэн чихэр, гүзээлзэгэнэ, бүр хайлмагтсан зайрмагтай ч идэж болно шүү.

 

2. Arepas – Колумб

Колумб үндэстний хоол болох эрдэнэ шишийн гамбир буюу арепасийг төрөл бүрээр нь хийснийг амталж болно. Бяслаг, элсэн чихэр, гүн шарсан эсвэл ногоо, махаар амталсныг ч идээрэй. Чихэрлэг, эсвэл давстайг өглөөний хоолондоо идсэн бол бүр шөнийн 2 цагт ч идэж болох тийм л гудамжны хоол юм шүү.

 

3. Загас болон Чипс – Лондон

Англид очоод загас болон чипсийг захиалж идэхгүй байхын аргагүй. Хүйтэн пиво, гадна тал нь шаржигнаж дотроо зөөлөн халуунаараа байгаа загас гайхалтай амттай. Мөн,  шаржигнуур чипсийг Тар-Тар соусаар амтлаад, вандуйн зутан уусан шиг суухад сайхан биш гэж үү.

 

4. Mannekin Pis шарсан төмс-Амстердам

Энэхүү Франц гаралтай шарсан төмсөнд өглөөнөөс үдэш болтол дугаарлан зогсох нь өөрийн гэсэн шалтгаантай юм. Гадна тал нь шаржигнасан шаргал өнгөтэй, дотор тал нь яг л төмсний нухашны амтыг мэдрүүлэм тийм л эд дээ. Шарсан төмс дээрээ юу ч тавьж амталж болно, голландчууд бол майнозээр амтлах дуртай байдаг, та амсах болохоор кетчуп, эсвэл бяслагаар ч амталж болно.

 

5. Денер Кебаб – Герман

Денер Кебаб гэх түргэн хоолыг Германы өнцөг булангаас олж идэж болно. Шарсан махтай (голчлон Туркд) сэндвэч юм, овоолон салат, улаан лооль, сонгино, байцаа, халуун чинжүү, сармисны амттай зөөлөн соусаар амталсан түргэн хоол.

 

6. Halo-Halo – Филиппин

Өнгө алагласан энэ десерт нь Филиппинд маш алдартай. Зуны халуун өдрүүдэд сэрүүцүүлэх увдистай өтгөрүүлсэн сүүтэй зайрмаг юм. Өндөр стаканд эсвэл амтат самарны аяганд хийж цэлцэгнүүр, наргил самрын сироп, бусад жимсээр амтална.

7. Xiaolongbao – Шанхай

Амттай бөгөөд өег энэхүү гудамжны хоолонд гайхан махтай банш, амталсан шөл дагалдана. Нэрийг нь махчлан орчуулбал “бамбарууштай жижиг сагс” гэх бөгөөд уламжлалт арга нь хулсан сагсанд болгодог. Бусад дэлхийн хотуудын Хятад хорооллоос энэхүү баншийг идэж болох ч жинхэнэ амтыг Шанхайгаас мэдэрнэ.

 

8. Sabich – Израиль

Фалафелийг хүн бүхэн мэдэх байх – энэ бол Sabich-ийг бодвол израйлийн тийм ч их алдартай гудамжны хоол биш юм. Sabich бол халуун, хөөсөн гамбиранд шарсан хаш, тахин, хумус, чанасан өндөг, салатны байцаа, давсалсан өргөст хэмхийг ороож, халуун ногоотой соусаар амталсан тул маш хямд үнээр тансаглаж байгаа хэрэг.

 

9. Banh Mi – Вьетнам

Банх Ми-гүйгээр гудамжны шилдэг хоолны жагсаалт байж болохгүй- францын колончлолын үеэс үүдэлтэй энэхүү зоогийн нэрийн хуудас нь  вьетнам маягийн нимгэн, шаржигнасан“багет” (будаа болон буудайн гурилаар хийсэн)  байх бөгөөд өнгөлөг корианадр, даршилсан лууван, гахайн мах, тахианы цээж махаар амталсан байна.

 

10. Vada Pav – Мумбай

Энэхүү төмсний амтат хуушуурыг зөөлөн тосон бөмбөөлэй гэж болох юм. Энэтхэг маягийн бургерийг өнцөг болгонд байгааг олж болно оо.

 

11. Туулайн мах буюу Bunny Chow – Өмнөд Африк

Өмнөд Африкийн энэ хоолонд ямар ч туулайн мах байхгүй, айх зүйлгүй. Bunny Chow-г дөрвөлжин зөөлөн цагаан талханд халуун амтат карригаар амталсан махтай. Хоёр гараараа л барьж идэх бөгөөд гар чинь их заваарах тул нойтон гарын цаас ч их хэрэг болно доо.

 

12. Gelato – Итали

Зайрмаг бол Италийн салшгүй нэг хэсэгт гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Цөцгийтэй десерт нь бүхий л үед өөрийн байр сууриа алдаагүй тийм л амттан юм. Зайрмагний кафед ороход сонголт арвин их. Шоколадны үүрмэгтэй, эсвэл шоколадтай самартай, эсвэл бөөрөлзгөнө, нимбэгний амттай нь илүү их алдартайд тооцогдоно.

 

13. Khao Moo Daeng – Бангког

Хэрвээ та Бангкок-д жинхэнэ тайланд гудамжны хоол хайж байгаа бол тэр олон хоолны газрын хэдэн мянган хоолноос сонгоход бэрх. Као му Даенг бол жинхэнэ тайланд амттай – хэрчсэн гахайн махыг утааны амттай халуун соусаар амталж, дээрээс нь кинзийн ногоон навчаар чимэглэж тавагласан байна. Арай өөр амтыг мэдрэе гэвэл төрөл бүрийн гурил, карриг та хаа сайгүй амтлах болно.

 

14. Poutine – Канад

Энэхүү амтат канад хоолыг зүрхний шигдээс үүсгэх хүнсэнд оруулж болно. Учир нь шарсан төмсийг өтгөн хайлуулсан бяслагаар бүржээ.

 

15. Шарвин – Франц

Түргэн болдог ямар нэгэн амттан идмээр байна уу, тэгвэл босоод амтатны хайр дурлалд уусахад бэлдээрэй.  Шарвингаа аваад чихэрлэг Нутелла, эсвэл шпинат, мөөгөөр амтлаарай. Бусад хүмүүсийг өөрийн шарвингаа юугаар амтлахыг харж, тэднээс ч илүүгээр амталж идээрэй. Аманд ороод уусах тийм л шарвинг идээрэй. Үнэхээр амттай байлаа гэхээр.

 

16. Такос- Калифорни

Калифорни бол тэргэнцэр дээрх нүүдлийн зоогийн газраараа дэлхийд алдартай. Зогсоол дээр зогсон элдэв амттан зарж буй ачааны тэргийг та эндээс л харж болно. Тако зарж буй \ ачааны тэргээрээ Калифорни зүй ёсоор дээгүүр бичигдэнэ. Ачааны тэргэн дээр зарж буй тако төрөл бүрээрээ, уламжлалт карне асада тако, азийн тако, цагаан хоолтных, загасны, за тэгээд төрөл бүрийн л тако байна даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *