in

Солонгос маягаар амталсан бяслагтай тахианы мах хийх жор: Аманд ороод бяслаг нь хайлах энэ хоол танд аз жаргалыг мэдрүүлнэ!

Сунгасан амралтын өдрүүдээр гэртээ хийх хоолны цэс дуусч, шинэ зүйл туршиж үзмээр байна уу? Тэгвэл солонгос ресторанд иддэг бяслагтай халуун ногоотой тахиаг санал болгож байна.

Орц:

  • Халуун ногоо (гучугару) – аяганы ¼
  • Гучужан – 2 том халбага
  • Soy sauce 1 амны халбага
  • Ургамлын тос – 3 том халбага
  • Хар перец – хагас амны халбага
  • Сахар – 3 том халбага
  • Нунтаг сармис – 3 хумс
  • Нунтаг цагаан гаа – 1 амны халбага
  • Тахианы ясгүй мах (цээж, гуя аль нь ч болно) – 450 гр
  • Давс – нэг амны халбага
  • Моцарелла бяслаг – 250 гр
  • Будааны боов (догг) – тал аяга

Хийх арга:

Халуун ногоо (гучугару), гучужан, soy sauce, ургамлын тос, давс, сахар, нунтаг сармис, хар перец, нунтаг цагаа гаа зэргээ бүгдийг нь нэг саванд хийж хутгана. Дээрээс нь тахианы махаа дөрвөлжин хэрчиж хийгээд сайтар холино.

Дунд зэргийн халсан плиткан дээр ургамлын тосоо халаагаад доггоо 3-4 миунт хуурна. Хуурч дуусаад өөр саванд түр хийгээрэй.

Халсан хайруулын таваг дээрээ амталсан тахиагаа хийгээд дээрээс нь тал аяга ус, бага зэрэг давс хийж зөөлөн гал дээр усыг нь ширгэтэл буцалгана.

Ус нь ширгэхийн алдаад доггоо дээрээс нь хийж хутган, хамтад нь мөн зөөлөн гал дээр буцалгана.

Бяслагаа зураг дээрх шиг хэмжээтэй зүсээд тахиан дээрээ тавьж таглаад бүрэн хайлтал нь 2-3 минут зөөлөн гал дээр байлгаад таваглана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *