Бид өөгүй арьстай байхыг маш их хүсдэг хэдий ч буруу арчилгаа зэргээс болж жижиг сүүн толбонууд үүсдэг – жижигхэн, хатуу биржгэр зүйлс, цагаан батга ч гэдэг. Ихэвчлэн хацар, хүзүү, хамар, нүдний доогуур гарна.
Сүүн толбо үүсэх шалтгаан:
- Арьс битүүрэх
- Хүнд нүүрний будаг, арьс арчилгааны бодис ихдэх
- Арьсны тосны ялгаруулалт ихсэх
- Гормоны өөрчлөлт
- Стериод төрлийн тос удаан хугацаагаар хэрэглэх
- Наранд удаан цагаар байх
- Генетик шалтгаан
- Лазерийн эмчилгээ
- Арьсаа дутуу гуужуулах
- Арьс түлэгдэх
- Харшил
- Арьсны үрэвсэл
Мэс заслын аргаар уг толбыг арилгаж болно, гэхдээ энэ арга нь цорын ганц шалгарсан арга бол биш. Сүүн толбоос салах энгийн аргууд ч бий, орцууд нь таны гал тогоонд бэлэн байгаа.
Дугаар 1. Нимбэгийн шүүс болон сахарын скраб
Сахар нь үхэжсэн арьсыг гуужуулах бол нимбэг нь нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ, мөн цайруулах, антиоксидант үйлчилгээ үзүүлэх ажээ.
Дугаар 2. Кастровын тос
Сүүн толботой хэсэг дээр түрхээд бүрэн шингэтэл нь хүлээ. Дараа нь угааж цэвэрлэнэ.
Дугаар 3. Анарын нунтаг
Анарын хальсыг бор болтол нь шарна. Хатсан хальсыг нунтаг болтол нь нүдээрэй. Хоёр хоолны халбага нунтаг анарыг багахан хэмжээний ягаан ус эсвэл нимбэгийн шүүсээр зуурч зуурмаг хийнэ. Зуурмагийг сүүн толботой хэсэгт түрхэж 15-20 минут байлгана. Дараа нь болгоомжтой угаагаарай. Уг арчилгааг долоо хоногтоо 3 удаа хийнэ.
Дугаар 4. Цайны модны тос
Хэдэн дусал тосыг усанд хийж холино. Хөвөнд шингээж асуудалтай хэсгээрээ нимгэн түрхэнэ. Шөнөдөө хонуулаад өглөө нь угааж цэвэрлэнэ.
Дугаар 5. Грек чирэг
Грек чиргийн хэдэн навчийг устай хольж зуурмагийг асуудалтай хэсэгтээ тавина. 15 минутын дараа хүйтэн усаар угаана. Өдөр болгон уг арчилгааг үр дүн гартал хийнэ.
Дугаар 6. Ягаан ус ба зандан мод
Хоёр хоолны халбага зандан модны нунтгийг ягаан устай хольж өтгөн зуурмаг бэлдэнэ. Нүүрэндээ түрхээд 20 минут байлгасны дараа хүйтэн усаар угаана. Үр дүн гартал өдөр бүр уг арчилгааг хийнэ.
Дугаар 7. Эрдэнэ шишийн крахмал болон алимны уксус
1 х.х алимны уксус дээр 3 х.х эрдэнэ шишийн крахмал хийж сайтар хутгаж зуурмаг бэлдэнэ. Зуурмагийг асуудалтай хэсгээр түрхээд 30 минутын дараа чийгтэй алчуураар арчиж цэвэрлэнэ.