Та зөгийн баланд дурладаггүй ч гэсэн танай гал тогоонд заавал байх ёстой хүнс юм. Маш эртний гаралтайгаас гадна ашиг тус ихтэй – амин дэм, эрдэс бодис болон биологийн идэвхтэй бодисоор баялаг. Нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ, чийгшүүлнэ, тайвшруулж, дархлаа сэргээнэ.
Арьс, үсийг сэргээх сонгодог жорыг танилцуулахаар бэлдлээ. Мэдээж гэрийн нөхцөлд хийж болох арчилгааны бодис.
Батгагүй цэвэрхэн арьс
Жор 1. 1:1-ийн харьцаатай зуурсан зөгийн бал, цинамоныг арьсны үрэвсэлтэй хэсэгт түрхэнэ. 10 минутын дараа угааж цэвэрлэнэ. Тослогийн булчирхайн хэвийн үйл ажиллагааг хангана, нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлж нүүрний арьсны өнгийг сэргээнэ.
Жор 2. Тал нимбэгийн шүүсийг 1 ц.х зөгийн бал дээр нэмнэ. Цэвэрхэн, хуурай арьсан дээрээ түрхээд 20 минутын дараа угаана. Долоо хоногтоо 1-2 удаа түрхэнэ. Батга арилгахаас гадна арьсны нүхийг агшаах, цайруулах, чийгшүүлэх үйлчилгээ үзүүлнэ.
Жор 3. Хоёр ширхэг аспирин нухаад 4-5 дусал нимбэгийн шүүс, бага зэргийн зөгийн балтай зуурна. Нүүрний асуудалтай хэсэг дээр зуурмагийг түрхэж хонуулна. Түрхсэн хэсэг дээр гялгар уут тавиад шархны лентээр дарна. Өглөө нь улайж үрэвссэн хэсэг багассан байхаас гадна үрэвссэн батганы толгой ил гарсан байна.
Үр дүн: Зураг дээрх бүсгүй зөгийн балаар шөнийн маск тавьсан. Хэдэн долоо хоногийн дараа тэрээр үр дүнг мэдэрсэн бөгөөд химийн гаралтай нүүр арчилгааны бодисоос татгалзсан юм.
Арьс цайруулах, нүдний хөх толбыг арилгах
Танд: 0,5 ц.х зөгийн бал, 1 ц.х нимбэгийн шүүс болон 1 ц.х цэвэр йогурт хэрэгтэй. Маскыг нүүрэндээ долоо хоногт 1-2 удаа 20 минутаар тавина. Энэ маск нь арьс цайруулах, пигментийн толбыг багасгана.
Үүнээс гадна зөгийн бал болон тарагны маскаар нүдний доорх толбыг арилгана. Дараах байдлаар бэлдээрэй: 1 ц.х зөгийн бал, 1 ц.х өргөст хэмхийн шүүс, 1 ц.х төмсний шүүс.
Үр дүн: Зураг дээрх бүсгүй зөгийн бал, цагаан гааны маскаар арьсаа цайруулж чадсан.
Дотроосоо гэрэлтэх арьс
Жор 1. 2 х.х зөгийн бал, 2 х.х сүү хольж зуурна. Хөвөнгөөр нүүрэндээ маскыг түрхэж 10 минутын дараа цэвэрлэнэ. Энэ маск нь арьс чийгшүүлэх, амин дэм болон аминохүчлээр тэжээнэ, арьсны уян хатан чанарыг сайжруулж үрчлээний эсрэг үйлчилгээ үзүүлнэ.
Жор 2. 1 ц.х зөгийн бал болон 1 х.х зуун настын шүүсийг холино. Бүх төрлийн арьсыг гайхалтай чийгшүүлнэ. Арьс хуурайшдаг бол оливын тос нэмж болно.
Үр дүн: Зураг дээрх бүсгүй хоёр долоо хоногийн турш нүүрэндээ зөгийн балаар иллэг хийсэн. Мэдэгдэхүйц өөрчлөлт орсон: арьс цэвэрхэн, үрэвсэлгүй, чийгтэйгээс гадна цайрсан байна.
Арьс гуужуулах маск
Маскны энгийн орц: 1 х.х зөгийн бал болон 1 х.х овьёос хольж зуурна. Нүүрэндээ иллэг хийж түрхэнэ.
Үр дүн: Зураг дээрх бүсгүй зөгийн бал, овьёос, ногоон цай болон усаар зуурсан скраб санал болгож байна. Ямар ч төрлийн арьсыг гуужуулж өнгийг сэргээнэ.
Зөөлөн, дур булаам уруул
Зөгийн бал, сахар болон оливын тос холиод урууландаа иллэг хийж түрхэнэ. Дараа нь угааж цэвэрлээд чийгшүүлэх тос түрхээрэй. Өөр нэг хувилбар, бор сахар, зөгийн бал, вазелин болно.
Үр дүн: 2 минутын турш зөгийн бал, сахартай зуурмыг урууландаа сойзоор түрхэж иллэг хийнэ. Сойзоо дахин цэвэрлээд шинэ зуурмаг урууландаа түрхэнэ. Зураг дээрх бүсгүйн уруул шиг өөрчлөлт гарна: уруул зөөлөрч хагарсан шарх хурдан анина. Хуурайших нь багасна.
Өтгөн, гялалзсан үс
Жор 1. Үс чийгшүүлж, тэжээл өгөх. Зөгийн бал, 1 өндөгний шарыг адил хэмжээгээр холиод чийгтэй үсэнд түрхэж 30 минут байлгана.
Жор 2. Тэжээл өгөх, гялалзуулах. Зөгийн бал болон оливын тосыг 2:1 харьцаагаар зуурч үсэндээ түрхэн 30 минутын дараа угаана.
Жор 3. Үс бэхжүүлэх, ургуулах, гялалзуулах. 2 гадилыг нухаад 1 х.х зөгийн бал, 2 х.х кокосын тос нэмнэ. Маскыг үсний нийт уртад түрхээд хагас цагийн дараа угаана.
Үр дүн: Зураг дээрх бүсгүй зөгийн бал, гадил, тараг, кокосын тостой маск түрхсэн: үс зөөлөрснөөс гадна тэжээл өгсөн тул гялалзах ажээ.
Сорви багасгах
Зөгийн бал, нимбэгийн шүүс, йогурт, овьёосны маск бэлдэж өдөр болгон сорви дээрээ түрхэж 5-10 минут байлгана. Шарх бол хурдан эдгэнэ, сорви цайрч багасна. Сорвийг цайрч, багастал цэвэр зөгийн бал шууд түрхэж хонуулж ч болно.
Үр дүн: Улаан өнгөт сорви зэрэг хурдан багасна, яг л зураг дээрх бүсгүйн арьс шиг.
Илүүдэл үс авах
¼ стакан зөгийн бал, 1,5 стакан сахар, ¼ стакан нимбэгийн шүүс болон ½ стакан ус холино. Бага гал дээр сахар хайлж бөмбөлөг үүстэл зөөлөн буцалгана. Зуурмагийг хөргөөд арьсандаа түрхэж илүүдэл үсээ авна (түрхсэний дараа цэвэр даавуу тавьж хүчтэй татна).
Үр дүн: энэ төрлийн шугаринг үсийг зөөлөн сугалж үсний ургалтыг багасгадгаас гадна арьсанд тэжээл өгнө. Байнгын хэрэглээний дараа шинээр нарийхан үс ургаж эхэлнэ, 3 долоо хоногтоо таныг илүүдэл үс зовоохгүй.