in ,

Энэхүү шидэт тосыг хэрэглэснээр та 10 хоногийн дотор үс уналтыг зогсоож, үснийхээ ургалтыг дэмжих боломжтой

Дэлхийн эмэгтэйчүүд үсний гоо сайхнаа аврах арга зам олжээ. Байгалийн гаралтай уг бүтээгдэхүүн нь амин дэм, Омега 9-өөр баялаг тул үсний ургалтанд сайнаар нөлөөлнө.

Кастровын тос – үсний асуудлыг шийдэх хямд төсөр, найдвартай арга. Шим тэжээлтэй бодисоор баялаг тул үс болон хуйханд зөвхөн эерэгээр нөлөөлөх ажээ.

Уг тосыг шууд хэрэглэхээс болгоомжлох хэрэгтэй. Учир нь хэтэрхий өтгөн, тиймээс шингэлж хэрэглэнэ.

Юуны түрүүнд кокос болон кастровын тосыг адил хэмжээгээр холино. Хуйхандаа иллэг хийж түрхээд үсний нийт уртад шингээн 1 цаг байлгана. Долоо хоногтоо 2 удаа толгойгоо угаахаасаа өмнө түрхээрэй.

Хуурайшсан эсвэл үзүүр нь салаалсан бол 2-3 дусал кастровын тосыг үсний асуудалтай хэсгээр түрхээд хонуулаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *