Такесик гэж та мэдэх үү? Харилцааны сэтгэл зүйг судалдаг төрөл юм. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хосуудын биеэ авч яваа байдал, харилцаж буй байдал зэргийг нь хараад тэдний харилцааг тодорхойлж болох ажээ.
Та хоёрын харилцааны бодит байдлыг тодорхойлцгооё. Таны хувьд хамгийн аз жаргалтай хосыг доорх зургуудаас сонгоход л болно. Тайлбарыг нь эхэлж уншилгүй зургуудаа хараад эхлээд сонгоорой.
Энэ тохиолдолд эмэгтэй нь хайртай залуугаараа бахархдаг, үүнийгээ хүн болгонд хэлэхийг хүснэ. Бүсгүй бие даасан, эрх чөлөөтэй байхыг эрхэмлэнэ. Залуугийн хувьд харилцаан дээрээ ажиллаж анхаарах ёстой, харилцааг өөрчилж ч болно гэж үздэг төрлийн эрчүүдэд хамаарна. Хосуудын уриа “Бие биедээ илэн далангүй байх”.
“Хүчтэй эр хүний ард аугаа эмэгтэй бий” – эдгээр хосуудад тохирох үг. Бүсгүй нь хайртай залуугаа чухал ажлаа хийхэд нь бүрэн утгаар нь тусалдаг. Ийм туслалцаа дэмжлэгтэйгээр юунд ч хүрч болно.
Эдгээр хосуудын хувьд залуу удирдагч нь – харилцааны хариуцлагын ихэнх хувийг залуу үүрнэ. Залуу бага зэргийн огцом ааштай, бүсгүй тайван учраас тэнцвэрт байдлаа хадгалж чаддаг. “Залуу бүгдийг барина, бүсгүй тэнцвэрийг барина”.
Биед хүрсэн халуун дулаан тэврэлтээрээ хайртай бүсгүйгээ бүхнээс хамгаалахыг хүсэж байна. Та хоёрт олон хүмүүс атаархдаг. Бие биенээ хүндлэх, ойлгох, итгэх чадвар та хоёрын сайхан харилцааны үндэс.
Харилцан дэмжих – харилцааны үндэс суурь. Цуг байгаа цаг мөч болгон үнэтэй, цуг байхдаа юу хийх нь чухал биш – кино үзэх, буйдан дээрээ цуг хэвтэх. Цугтаа л байвал болно.
Бие биедээ төвөг удахыг хүсэхгүй, мөн олны өмнө сэтгэлээ илэрхийлэхгүй. Хоёулаа хувь хүний орон зай, сонирхлоо барихыг хичээнэ. Сэтгэлдээ засрашгүй романтик хосууд.
Та хоёрт цугтаа авахуулсан маш олон селфи болон нууц зурагнууд бий. Та хоёр харилцаагаа нийтэд ил тавихыг хичээдэг. Найзууд тань ч сайхан хосууд гэж үнэлнэ. Санаа нийлдэг учраас та хоёр бие биенээсээ хэзээ ч уйдахгүй.