Салаалсан үзүүр – бүсгүйчүүдийн толгойн өвчин, ялангуяа урт үстэй бол. Үсэндээ байнга тэжээлийн маск түрхээд байвал үсний салаа гэдгийг мартаад зогсохгүй үсийг бүхэлд нь эрүүлжүүлнэ.
Таны үсийг салаалахаас аврах 4 үр дүнтэй маскыг санал болгож байна.
Самарны маск
- 20 г түүхий самар
- 1 ц.х чидун жимсний тос
Хийх арга:
- Блендэр эсвэл кофе бутлагчаар самраа гурил шиг болтол нь нунтаглана.
- Тос, нунтаг самраа холино.
Хэрэглэх арга:
- Маскийг үснийхээ үзүүрт түрхэж 20-30 минут байлгана.
- Усаар сайтар угаана.
Зөгийн бал, өндөгний маск
Орц:
- 1 өндөгний шар
- 1 ц.х зөгийн бал
- 2 х.х чидун жимсний тос
Хийх арга:
- Зөгийн бал, өндөгний шараа холиод тосоо нэмээрэй.
Хэрэглэх арга:
- Маскийг үснийхээ нийт уртад түрхэнэ.
- Хуйхандаа 3-5 минут зөөлөн иллэг хийнэ.
- Үсээ дээш шууж боогоод алчуураар бэгнэнэ.
- 30 минутын дараа үсээ бүлээн усаар угаана.
Эмчилгээний ногоон маск
- 25 г өнгөгүй хна
- 1 ц.х чидун жимсний тос
Хийх арга:
- Хнагаа буцалсан усанд 1:3 харьцаагаар хийж, тосоо нэмээд сайтар хутгана.
- Хандыг 15 минут амраана.
Хэрэглэх арга:
- Маскийг үснийхээ нийт уртад түрхэж 30 минут байлгана.
- Үсээ шампуньгүйгээр угаана.
Тарагны суурьтай маск
Орц:
- 100 мл тараг
- 1 өндөгний шар
- 1 х.х нимбэгийн шүүс
Хийх арга:
- Өндөгний шар, нимбэгийн шүүсээ тарагтаа хийнэ.
- Сайтар хутгана.
Хэрэглэх арга:
- Үснийхээ нийт уртад маскийг түрхээд үсний үзүүрт сайн шингээнэ.
- Үсээ шууж боогоод малгай өмсөх эсвэл алчуураар бэгнэж бооно.
- 30-40 минутын дараа шампуниар угаана.