Шууд л анхааруулъя: харамсалтай нь уг маск хэт эмзэг арьстай мөн харшил өгдөг хүмүүст тохирохгүй. Улаан лооль – онцгой ногоо, арьсанд богино хугацаанд үр дүнтэйгээр нөлөөлнө. Бусад тохиолдолд уг ногоог хэрэглэхгүй орхивол нvгэл болох биз ээ.
Том нүхжилт, үрэвсэл, улайлалт, батга зэрэг арьсны олон асуудлыг эмчилж өнгийг сэргээнэ… Өөрийнхөө гадаад төрхөнд анхаарал тавих хамгийн хэмнэлттэй арга ажээ.
Улаан лоолийн маск
Зүсэм улаан лооль эсвэл нухаш хийсэн ч болно: ямар ч байдлаараа адилхан гайхалтай үр дүнд хүргэнэ. Улаан лоолийн маскыг бүлээн усаар угааж цэвэрлээд өөрийн арьсанд тохирох чийгшүүлэгч тосоо түрхээрэй. Маскыг бүтэн цаг, тэр ч бүү хэл 15 минут тавьсан ч нөлөөлнө.
Асуудалтай арьсанд ч үр дүнтэй: үрэвслийг дарах ажээ. Улаан лоолийн хүчил нь арьсны pH балансыг тэнцвэржүүлдэг байна. А, С, Е болон В6 амин дэм нь арьсны тонусыг нэмж, үрчлээ арилгах, цусан хангамжийг идэвхжүүлнэ.