in ,

Ямар ч химийн орц найрлагатай бүтээгдэхүүн ашиглахгүйгээр үснийхээ өнгийг сэргээх 3 арга

Толинд эрүүл, гялалзсан үс харах хичнээн таатай. Төгс үстэй болохын тулд тэр болгон хоргүй бодис хэрэглэж чаддаггүй, ашигласан гоо сайхны бүтээгдэхүүн нь ч удаан хугацаанд үйлчлэхгүй. Зун цаг – үсээ амраах хамгийн боломжтой улирал.

Үсний өнгийг сэргээхээс гадна байгалийн бүтцийг нь гэмтээхгүй натурал будгийг санал болгож байна.

Бор үстэй бүсгүйчүүд шар дэр/шалфей/ болон розмарины хандаар үсээ арчилснаар үсний өнгө гялалзах болно.

Танд хэрэгтэй зүйл:

  • Хатаасан шар дэр – 4-6 х.х
  • Розмарин – 1-2 х.х

Хэмжээ нь үсний урт болон хүрэх гэж байгаа үр дүнгээс хамаарна.

Будах ажиллагаа:

Буцалж буй усанд бүх орцуудаа хийж зөөлөн гал дээр 4 минут буцалгасны дараа хандалж орхино. Угаасан үсээ бэлэн болсон хандаар зайлна. Шүршигчид хийсэн хандыг хуурай үсэндээ шүршсэн ч болно. Хүсэж байгаа үр дүн гартал арчилгааг хийсээр байна.

Туяа

Илүү өтгөн туяа оруулахыг хүсвэл хар цай нэмж болно. Хэрвээ розмарин байхгүй бол алтан товч цэцгээр орлуулаарай. Мөн далдуу модны цэцэг, навч гоёмсог бор өнгө оруулна, цэнхэр бор туяаг – хушганы хальс оруулна.

Зөвлөгөө: натурал гаралтай үсний будаг нь үсний өнгийг 1-2 тоноор өөрчлөх болохыг анхаарна уу.

 

Хар үстэнгүүдэд кофе нь шоколадан бор туяаг нэмж өгнө. Харин кофенд агуулагдах кофеин нь үсийг микро элементээр баяжуулж бүтцийг сайжруулна.

Танд хэрэгтэй зүйл:

  • Нунтаг кофе – 2-3 х.х
  • Угаагдахгүй ангижруулагч – 150-250 г

Хэмжээ нь үсний урт болон хүрэх гэж буй үр дүнгээс хамаарна.

Будах ажиллагаа:

Аяга өтгөн кофе чанаад хөрсний дараа хөргөгчинд хийнэ. Нунтаг кофетойгоо ангижруулагчаа холиод урьдчилан хөргөсөн шингэн кофегоо нэмнэ. Зуурмагийг хуурай үсэндээ түрхэж нэг цаг байлгана, дараа нь үсээ энгийн шампуниар угаана. Илүү их үр дүнд хүрэхийг хүсвэл угаалт болгоны дараа уг хандаар зайлж болно.

Туяа

Илүү их бор туяа оруулахыг хүсвэл какао, дэгцүүхэй, үхэр бөлжиргөнө зэргийг нэмж болно. Хэрвээ гүн хар өнгийг хадгалж үлдэхийг хүсвэл царсны боргоцой эсвэл гацуурын холтсоор угааж болно.

Зөвлөгөө: үсний бүтцийг сайжруулахын тулд задгай агаарт 5 минутын турш самнах хэрэгтэй бөгөөд кастровын тос үсийг эрүүлжүүлдэг байна.

 

Шаргал үстэнгүүд үснийхээ өнгийг хадгалж үлдэхийн тулд заавал хэт ягаан туяа ашиглах хэрэггүй. Байгаль эхээс заяасан бүтээгдэхүүнээр үснийхээ өнгийг сэргээх бүрэн боломжтой.

Танд хэрэгтэй зүйл:

  • Алтан товч цэцэг – 2-4 х.х
  • Зөгийн бал – 3 х.х
  • Нимбэг – 0,5-1 ш

Хэмжээ нь үсний урт болон хүрэх гэж буй үр дүнгээс хамаарна.

Будах ажиллагаа

Буцалсан усанд цэцгээ хийж 1 цаг хандална. Зөгийн бал, нимбэгийн шүүсээ нэмж сайтар хутгаад үсэндээ түрхэнэ. Үсээ боогоод хагас цаг орчим байлгаарай. Бүлээн үсээр угаагаад тостой ангижруулагчаар зайлна.

Туяа

Зөөлөн алтан шаргал өнгөтэй байхын тулд хатаасан гишүүний үндсийг нунтаглан ашиглана. Тод шаргал өнгөтэй болохыг хүсвэл цинамон, цагаан гааны хандаар угааж болно.

Зөвлөгөө: байгалийн гаралтай будаг нь заримдаа үсийг хуурайшуулдаг тул энэ үеэр зуун настын шүүс, арган, кокос, олив болон маалингийн тос давхар түрхээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *