Шинжлэх ухааны Эдинбургийн олон улсын их наадмын үеэр сэтгэл зүйн салбарт хийсэн нэгэн судалгааны үр дүнг танилцуулжээ: хайртай хосуудад гарч байгаа аливаа өөрчлөлт нь унтаж байгаа байрлалаар шууд илэрдэг. Үүнд унтахаар хэвтэж байгаа байрлал бус унтсан хойноо болон сэрэхдээ хэвтэж байгаа байрлал хамаарна.
Хартфордшир Их сургуулийн профессор Вайсманы тооцоог үндэслэн сэтгэл зүйч Коринн Свит хайртай хосуудын унтаж байгаа байрлалыг зурагнаа буулгаж сэтгэл зүйн талаас нь тайлбар хийжээ. Та бүхэнд харилцаагаа тодорхойлоход тус болно гэж найдаж байна.
“Бал сар”
Учраад удаагүй байгаа хосууд эсвэл удаан уулзаагүй хайртай хосууд энэ байрлалаар унтана.
Хамтдаа удаан амьдарч байгаа ч гэсэн энэ байрлалаар унтаж байгаа бол тэдний хайр дурлал унтраагүй байгааг илтгэнэ.
“Харилцан яриа”
Сэтгэл санаагаар нэгдсэн хосууд, тэд цугтаа хамт байхыг хүсэх бөгөөд энэ үедээ бие биетэйгээ их ярихыг хүсдэг байна.
“Оддыг ажих нь”
Хосууд хоёулаа дээш харан хэвтэх бөгөөд нэг нь мөрийг нь дэрлэнэ. Тэдний харилцаа тайван бөгөөд тэнцвэртэй. Магадгүй аль нэг нь нөгөөдөө тааруулах гэж бага зэрэг хичээдэг байж болно.
“Хүчтэй мөр”
Дээрх байрлалтай төстэй ч илүү биеийн харилцаа давамгайлна. Бие биедээ байнга анхаарал тавьдаг, эелдэг нялуун байхаасаа хэн ч санаа зовдоггүй. Энэ харилцаанд эрэгтэй нь давамгайлах үүрэг гүйцэтгэдэг.
“Хүрэлцэх цэг”
Эдгээр хүмүүсийн харилцаа тайван бөгөөд сайн. Бие биенийхээ хувь хүний орон зайг хүндэлдэг хосууд. Нуруугаараа хүрэлцэн унтах нь хайртай хүнээ хажуудаа байгааг мэдрэх нь тэдэнд чухал.
“Тусдаа амралт”
Хоорондоо муудсан хосуудын унтах байрлал. Өөр хувилбар ч бий: хувь хүний хувьд маш том орон зай шаардлагатай хосууд ажээ.
“Орны хаан”
Ороороо дүүрэн тарж унтах нь өөрийнхөө эзэгнэлийг мэдрүүлэх гэсэн хүсэл. Ийм хосуудын харилцаа бага зэрэг хувиа хичээсэн шинж тэмдэг илэрдэг.
“Халбага”
Тэнцвэртэй, хүсэл оргилсон харилцаа. Гэр бүл болсны эхний жилүүдэд хосууд энэ байрлалаар унтдаг. Араас нь тэврээд унтаж байгаа эр хүн харилцааг давамгайлах шинжтэй. Харин бүсгүйн хувьд өөрийгөө хамгаалагдсан мэт мэдрэмж төрдөг байна.
“Зайны халбага”
“Халбага” байрлал хэдий ч хосууд бие биедээ илүү их орон зай олгож байна. Уг байрлалыг хоёр хувилбараар тайлбарлах бөгөөд бусад байрлалаас хамгийн төвөгтэйд тооцогддог:
- Харилцаа унтарч байгаа, ямартай ч хосуудын нэг нь тэгж бодох болсон. Залуугийн хувьд цаашид харилцаагаа үргэлжлүүлэх эсэх нь тодорхой бус бөгөөд бүсгүйдээ сэтгэл дундуур байна.
- Харин залуугаас буруу харан хэвтэж буй бүсгүй илүү их анхаарал, халамж хүсэх ажээ.
“Хөлөөрөө хүрэлцэх”
Их биеэрээ хүрэлцэхгүй ч гэлээ хөлөөрөө шүргэлцэн унтах байрлалд бие биедээ итгэж, бие биенээ хүсэж байгаа хосууд унтдаг байна. Харилцан эрх чөлөөг олгож байгаагийн хажуугаар бие биенээ өнгөц мэдрэх ажээ.