in ,

Биеийн илүүдэл үснээс салахад туслах хамгийн гайхамшигтай зүйл ердөө л элсэн чихэр юм!

Шугаринг хийнэ гэдэг бөөн адал явдал боловч хэрвээ та үүнийг хийгээд сурчих юм бол илүүдэл үс авдаг бусад аргууд танд хэтэрхий энгийн, үр дүнгүй санагдах болно.

Шугаринг жижиг жижиг үснүүдийг угтай нь хамт авдаг ба үсний уутанцар гэмтдэг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл арьс илүү удаан толигор байна гэсэн үг. Тэгээд ч элсэн чихрийн тусламжтайгаар үс авах энэ арга натурал, харшил өгөхгүй, эмзэг арьсанд ч тохирдог.

Мэдээж биежсэн сахарын зуурмагийг арьснаас хуулах үед бага зэрэг өвдөнө. Гэвч өөр ийм төрлийн аргууд илүү дор мэдрэмж төрүүлдэг. Шугаринг хийлгэсний дараа арьс цочирдоггүй ба сахарын зуурмагны үлдэгдлийг бүлээн усаар угаахад л хангалттай. Эдгээр давуу талууд нь энэ гэрийн аргыг ашиглах хангалттай олон шалтгаан болох байх…

 

Хэрхэн хийх вэ?

 

Шугарингийн зуурмаг

Орц:

  • 6 хоолны халбага элсэн чихэр
  • 2 хоолны халбага ус
  • 1 хоолны халбага нимбэгний хүчил (овоолохгүй)

 

Бэлтгэх арга:

Ус, элсэн чихэр хоёрыг холиод бага гал дээр тавина. Буцалсных нь дараа нимбэгний хүчил нэмнэ. Бэлтгэх явцдаа зуурмагаа хутгана.

Сахарны зуурмагны өнгө зөгийн балны өнгөтэй адил болмогц бэлэн болсон үгүйг нь шалга. Үүний тулд зуурмагнаасаа бага зэргийг аваад устай аяга руу дусаана. Хэрвээ дусал урсахгүй байвал зуурмаг бэлэн болсон гэсэн үг. Зуурмагаа пластик саванд хийгээд, өрөөний хэмд хүртэл хөргөнө.

Шугаринг хийхийн өмнө охидууд хэрхэн карамельжсэн сахаран бөмбөлөгний тусламжтайгаар хэрхэн чадварлагаар илүүдэл үсээ авч байгаа талаар хэд хэдэн дүрс бичлэг Youtube-ээс үзэхийг зөвлөж байна. Энд дадлага л хэрэгтэй болохоос тусгай ур чадвар хэрэггүй.

Илүүдэл үстэй хэсгийн арьсан дээрээ тальк цацна. Сахарын зуурмагаа үсний ургалтын дагуу түрхэнэ. Биежсэн сахарны зуурмагаа үсний ургалтын дагуу, аль болох хүчтэй хуулж авна.

Эхний удаагийн оролдлогоор бүх үс хуулрахгүй бол гайхах хэрэггүй. Дахин нэг удаа давтан хийнэ. Шугаринг хийх нь таагүй байх боловч үр дүн сайтай. Шугаринг хийсэн хэсэгт 2-3 долоо хоног үс ургахгүй, ширүүн хялгас гарч ирэхгүй. Гайхалтай биш гэж үү?

Бүх биеийнхээ үсийг хусдаг мусульман эмэгтэйчүүд эрт дээр үеэс сахар ашиглан илүүдэл үснээсээ салдаг байв. Шугаринг бикини хэсгийн үс болон суганы үсийг хусахад ч тохиромжтой. Энэ аргыг хэрэгжүүлээд үз! Тэгээд найз охидууддаа зөвлөөрэй!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *