in

Хүүхэдгүй эмэгтэйд эдгээр 8 үгийг хэзээ ч бүү хэл!

1. “Яагаад чи хүүхэдгүй юм бэ?”

Энэ танд огтхон ч хамаагүй. Хувийн асуудлуудаа ярилцдаг сайн найзууд биш л бол энэ тухай яриад хэрэггүй. Ийм асуулт асууснаар та хувийн асуудал эсвэл гунигтай хариулт олж сонсох болно. Тиймээс энэ сэдвийн тухайн хүн ярихаас нааш битгий яриарай.

 

2. “Өрөвдмөөр юмаа”

Хүүхэдгүй байна гэдэг эмэгтэй хүн бүрийн хувьд эмгэнэлт явдал биш гэдгийг ойлго. Олон хүмүүс хүүхэдгүй байх шийдвэр гаргадаг. Энэ нь эрүүл мэндтэй холбоотой асуудал биш учир тэдний хувьд харамсалтай зүйл биш. Тиймээс эмэгтэйн сэтгэлийг ойлгоогүй байж илүү зүйл яриад хэрэггүй шүү.

 

3. “Чи үр шилжүүлэн суулгах (гэх мэт зүйлс) туршиж үзсэн үү?”

Магадгүй та санаа зовоод л үүнийг асууж байгаа байх. Гэвч үнэн хэрэгтээ эдгээр үгс тухайн эмэгтэйг (эсвэл эрэгтэйг) үргүй эсвэл тэд хүүхэдтэй болох гэж маш их хичээдэг гэсэн утга илэрхийлдэг. Ямар ч зөвлөгөө тэдэнд буруугаар л ойлгогдох болно. Хэрэв хосууд хүүхэдтэй болохыг хүсэж байгаа бол тэд юу хийх хэрэгтэй, ямар тусламж хэрэгтэй байгаа гэдгийг таниас сайн мэдэж байгаа байх.

 

4. “Чи хүүхэдгүй юм бол өтлөх насанд чинь хэн чамайг асрах болж байна аа?”

Заримдаа энэ асуултанд “Таны хүүхдүүд өтлөхөд чинь таныг асарна гэдэгт итгэлтэй байна уу?” гэж хариулмаар санагддаг.

 

5. “Чи энэ их чөлөөт цагаараа юу хийдэг юм бэ?”

Нэгдүгээрт хүүхэдгүй эмэгтэйчүүд хийх юмгүй байдаг юм биш, хоёрдугаарт тэр эмэгтэй энэ бүх хугацааг хүүхэдтэй болж чадахгүйдээ харамсаж өнгөрөөдөг эсэхийг та мэдэхгүй шүү дээ.

 

6. “Чи бодлоо өөрчилнө өө”

Хувилбарууд: “Зүгээр дээ чи удахгүй ээж болно оо”, “Битгий санаа зов оо, амжина” г.м. Эдгээр үгс тухайн эмэгтэйн хүүхэдгүй байх шийдвэрийг дорд үзэж байгаа хэрэг юм. Ихэнх тохиолдолд энэ нь ХУВИЙН шийдвэр байдаг гэдгийг сана. Энэ танд хамаагүй. Та тайтгаруулах ёсгүй, буруутгах ч ёсгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *