in ,

Бие эрxтнээ элдэв хуримтлагдсан зүйлсээс нь цэвэрлэж төгс бэлхүүстэй болох 15 өдрийн дэглэм

Бэлхүүсээрээ хэдэн размер турах зорилгодоо хүрэхийн тулд эцсээ хүртэл тэмцэж байхдаа эрүүл мэнддээ хортой зүйл бүү хийгээрэй. Хамгийн гол нь та оройн хоолондоо анхаарал хандуулах хэрэгтэй. Оройн хоол маш хөнгөн байх ёстой.

Галбиртаа анхаарал хандуулж байгаа хүмүүсийн хувьд бэлхүүсээрээ турах нь хамгийн хүндрэлтэй байдаг. Гэдэс орчмоор өөхний хуримтлал их: тарган бүү хэл туранхай хүмүүст ч байна. Хоолны чанд дэглэм барьсан ч тэр хэсгээрээ турахгүй үлдэх хүмүүс цөхрөх нь олон.

Энэхүү асуудлаас гарах арга замыг бид та бүхэнд танилцуулахаар бэлдлээ. Эрүүл мэнддээ сөрөг нөлөөгүйгээр бие эрхтнээ цэвэрлэхээс гадна бэлхүүсээрээ турах 15 өдрийн хоолны дэглэмийг дэлгэж байна.

 

Цэвэрлэгээний хоолны дэглэм болон үүний чухал үе

Хэрвээ та 15 хоногт бэлхүүсээрээ үнэхээр турахыг хүсэж байгаа бол зарим нэг зүйлийг баримтлах хэрэгтэй.

Хоолны дэглэм баримтлах 15 хоног дууссан ч гэсэн та үргэлжлүүлэх бүрэн боломжтой. Энэхүү эрүүл хоолны дэглэм нь таны гэдэс орчмын өөх тосыг багасгасаар байх бөгөөд та хэсэг хугацааны дараа өөрийн хүссэн галбиртай болно.

 

1. Эрүүл өөх тос

Өөх тос болгон хүний биед муу биш ээ. “Эрүүл” өөх тос гэж байх бөгөөд бидний бие эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжиж бодисын солилцоог идэвхжүүлэхэд шууд нөлөөлдөг байна.

Хэрвээ та муу өөх тос сонгосон бол, жишээ нь нарийн боов, шарсан хоол хүнс, маргарин, хиам зэрэг нь таныг илүүдэл жинтэй болгоход нөлөөлнө, ялангуяа эдгээр өөх тоснууд хэвлий орчим их хуримтлагддаг болохыг мартаж болохгүй.

Өөрийн хоол хүнсэндээ хэрэглэх тоснуудыг жагсаавал:

  • Кокос, оливийн тос
  • Авокадо
  • Самар, үр (шараагүй, давсгүй)
  • Шар тос
  • Өндөгний шар
  • Тослог ихтэй загас

 

2. Сайн чанарын уураг

Сайн чанарын уураг хэрэглэснээр бэлхүүсээрээ турах боломжийг олгодог.Тийм ч учраас “уургийн дэглэм” гэх нэр томьёо гарч иржээ. Гэхдээ үүнд анхаарах хэд хэдэн зүйл бий.

Жишээ нь, амьтны гаралтай уургийн хэрэглээг хэтрүүлэхгүй байх нь элэг, бөөрний хэвийн үйл ажиллагааг хангах ажээ.

Өндөг, загасыг хоолондоо түлхүү хэрэглэхээс гадна ургамлын гаралтай уураг идэх нь зүйтэй.

  • Шош
  • Самар, үр
  • Мөөг
  • Усны ургамал
  • Авокадо

 

3. Шүүж цэвэрлэсэн нүүрс-усны хэрэглээг багасгах

Сүүлийн жилүүдэд шүүж цэвэрлэсэн нүүрс-ус их хэрэглэх болсон нь үнэн. Талх, нарийн боов, пицца, паста …

Энэ бүх хүнсний бүтээгдэхүүн нь ширхэглэг бус бөгөөд гэдэс дүүрэх, өтгөн хатах зэрэг сөрөг үр дагаварт хүргэнэ. Ингээд л таны бэлхүүс өргөсөхөд нөлөөлөх ажээ.

Тийм учраас эдгээр хоол хүнснээс болж өгвөл татгалзах, татгалзаж чадахгүй бол хэрэглээг нь багасгахыг зөвлөж байна. Бүхэл үрийн талх, овьёос, будаа зэргийг хоол хүнсэндээ түлхүү хэрэглээрэй.

 

4. Сахар, согтууруулах төрлийн ундаанаас татгалзах

Энэ хоёр бол нарийхан бэлхүүстэй байхад саад болох дайсан. Сахар, согтууруулах төрлийн ундааг хоолны цэснээсээ хасахаас гадна хийжүүлсэн ундаанаас ч татгалзах хэрэгтэй.

Хэрвээ эдгээр хортой хүнснээс татгалзаж чадвал та эерэг өөрчлөлтийг тун удахгүй мэдрэх болно (өдөр болгон өөрийгөө амттанаар эрхлүүлдэг хүмүүс анхааралдаа авна уу).

 

5. Ногооны хэрэглээг нэмэгдүүлэх

Бие эрхтнийг хорт бодисоос цэвэрлэх аливаа хоолны дэглэмд төрөл бүрийн ногоо заавал ордог. Түүхийгээр нь ч тэр, болгосон ч тэр (жигнэсэн, чанасан).

Мөн жимсийг мартаж болохгүй хэдий ч хэтрүүлэхгүй байхыг зөвлөж байна: хамгийн гол нь хэмжээгээ тааруулж сурах хэрэгтэй. Ихэнх жимсэнд байгалийн гаралтай сахар (фруктоз) агуулагддаг, мэдээж илүүдэл сахар илүү жинд хүргэнэ.

 

6. Гормоны тэнцвэрт байдлыг хангах

Бэлхүүс хавиар өөх хуримтлах нь гормоны өөрчлөлтөөс болох тохиолдол бий.

Хэрвээ та өөрийгөө гормоны тэнцвэрт байдал алдагдсан гэж сэжиглэж байвал (сарын тэмдгийн үед өвдөх гэх мэт) гормоны ялгаруулалтыг зохицуулах нэмэлт хүнс хэрэглэж болно. Жишээ нь мака.

Мака – Андын нуруунд ургах ургамал. Эрэгтэй, эмэгтэй хүний гормоны ялгаруулалтыг тэнцвэржүүлдэг. Мөн эрч хүчээр сэлбэх, арьс, үсний эрүүл байдлыг хангах үйлчилгээ үзүүлдэг байна.

 

Бэлхүүсээ 15 хоногт нарийхан болгоцгооё

Өглөөний хоол:

Эрүүл өглөөний хоолны хэд хэдэн хувилбараас дурьдвал:

  • Макийн үндэс, оливийн тосоор (extra virgin) амталсан шинэ ногоо, жимсний смузи
  • Самар, цинамонтой овьёосны каш, ургамлын ундаа
  • Бүхэл үрийн шарсан талх + шар тос, жимсгэнэ (эсвэл сахаргүй жимсний чанамал байж болно)
  • Омлет + бүхэл үрийн талх

 

Өдрийн хоол:

Өдрийн хоол гурван төрлөөс бүрдэнэ.

  • Ногоо, үрний салат
  • Нүүрс-ус: бүхэл үрийн талх, хатуу үрийн буудайгаар хийсэн паста, төмс, киноа, просо зэрэг
  • Уураг: мах, загас, өндөг, шош

 

Оройн хоол:

Оройн хоол өдрийнхөөс байнга хөнгөн байх ёстой. Хэрвээ хоолны дэглэмээ умартаж их идвэл бэлхүүсээрээ турна гэж найдсаны ч хэрэггүй.

Дараах оройн хоолыг санал болгож байна:

  • Ногооны: ууран дээр жигнэсэн, зутан шөл
  • Амархан шингэдэг уураг: цагаан загас, шувуу, өндөг эсвэл авокадо
  • Жимс: алим, лийр, ананас эсвэл папайя

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *