Хамгийн энгийн бөгөөд хурдан, бас амттай болдог өглөөний цай бол шарсан өндөг. Тиймээс бид та бүхэндээ дэлхийн улс орнуудын өөр өөр төрлийн шарсан өндөгний жорыг хуваалцаж байна. Та ч бас өглөөний цайндаа хийж идээрэй.
Шакшука
Шакшука бол өндгөөр хийдэг хоол бөгөөд улаан лоолийн сүмсэнд шарж, халуун ногоо, сонгино, амтлагч хийдэг. Улаан лооль, өндөгнөөс өөр зүйл бараг хийдэггүй бөгөөд израиль гал тогооны нэрийн хоол юм. Хойд Африкаас гаралтай ч иудейчүүд шакшукийг өөрийн нэрийн хоол болгосон. Өөр зүйл нэмж хийж болох ч үндсэн орц болох өндгийг улаан лоолийн сүмсэнд шарж перецээр амталдаг.
Фриттата
Фриттата бол итали омлет бөгөөд бяслаг, ногоо, хиам эсвэл махтай хийж болдог. Ихэвчлэн хайруулан таваг дээр шардаг ба дараа нь зууханд хийдэг. Неадолитан фриттатаг ихэвчлэн гоймонтой хийдэг. Тариачдын уламжлалт фриттатад таана, пармезан бяслаг хийдэг.
Пашот
Пашот бол франц үндэсний хоол бөгөөд “пашот” аргаар хийгддэг болохоор ингэж нэрлэсэн. Хийхдээ өндгөө халуун усанд хийдэг. Халуун усанд хийхэд өндөгний цагаан нь болж, шар нь түүхий үлддэг. Хамгийн гол нь өндөг шинэ байх ёстой ба харин усыг хэт хүчтэй буцалгадаггүй. Шарсан улаан лооль эсвэл хиамтай хамт идэх ба бяслаг үрж хийж болно.
Орсини
Энгийн бус бас их хөдөлмөр шаарддаг хоол юм. Өндөгний шарыг цагаанаас нь салгаад шарыг нь үлдээнэ. Өндөгний шарыг хооронд нь хольж болохгүй. Одоо өндөгний цагааныг сайтар хутгаж хөөсрүүлээд шарах шүүгээнд хийнэ. Болсоных нь дараа гаргаад цөцгийтэй маслотой хольсон өндөгний шарыг дээр нь тавина. Орсини нь итали зоог бөгөөд бяслаг ногоотой хамт иддэг.
Кокот
Кокотыг бэлтгэхдээ жижиг саванд хүн бүрт тусгайлан зориулж хийдэг. Эхлээд төрөл бүрийн мах, ногоо, мөөгөө хийгээд дээрээс нь өндгөө хийж шарах шүүгээнд шарах юм уу жигнэж хийдэг.
Норвеги омлет
Энгийн омлетноос ялгарах гол ялгаа нь өндгөө шарахдаа давсалсан загас болон сонгинотой хамт бага зэрэг шардгаараа ялгардаг. Скандинавчууд энэ омлетонд маш дуртай бөгөөд өглөөний цайн дээрээ заавал өндөг болон загас иддэг байна.
Тортилла
Испани гал тогооны хоол бөгөөд энэхүү алдарт хоолны гарал үүслийн талаар их олон хувилбар байдаг. Нэгэн домогт өгүүлснээр, Наваррын нэр нь үл мэдэгдэх гэрийн эзэгтэй гэрт нь хонохоор ирсэн генералд омлет хийж өгсөн ба тэр эмэгтэй их ядуу байсан тул гэрт нь байсан өндөг, төмс, сонгиныг ашиглан хоол хийж өгсөн нь тэр байж. Байгаа зүйлээ ашиглан хийсэн хоол нь генералд их таалагдаж жорыг нь армийн тогооч нартаа дамжуулж өгсөн байна.
Huevos rancheros
Huevos rancheros (“уэвос ранчерос” гэж дуудна) нь тосгоны өндөг гэсэн утгатай аж. Мексикийн үндэсний амт гэх энэхүү шарсан өндгийг улаан перец, шош, халуун чинжүүтэй холин хийдэг ба эрдэнэшишийн бинтэй хамт иддэг.
Тамагояки
Япон улсын үндэсний бахархал болсон хоол. Хийхдээ эхлээд өндгөө хагалаад, элсэн чихэр, цуу, давстай (өөр зүйл нэмж болно) шөлөн дээр хийдэг. Үүнийгээ хэд хэдэн удаа эргүүлж шарах ба ихэнхдээ дотор нь янз бүрийн зүйл ороож иддэг.