in ,

Сорви, үрчлээ болон арьсан дээрх толбыг арилгаж, арьсны өнгийг сэргээх шидэт бэлдмэл

Цэвэрхэн, цайвар арьстай байхыг хүн бүр л хүснэ. Дэлгүүрийн лангуугаар үр дүнгээ өгөх эсэх нь тодорхой бус бараа бүтээгдэхүүн хэдэн мянгаараа л зарагдаж байна. Ийм зүйлд мөнгөө бүү үрээсэй гэсэн үүднээс танд дараах бэлдмэлийг санал болгохоор бэлдлээ.

Уг бэлдмэлийн үндсэн орцод орох зөгийн бал нь арьсны өнгийг сэргээнэ. Уг бэлдмэл нь батга, нөсөө толбо, сорви зэргийг арилгах хүртэл хэмжээний үр дүн өгнө.

Орц:

  • Зөгийн бал – 1 ц.х
  • Нунтаг задь – 1 х.х
  • Нимбэгийн шүүс – 1 ц.х
  • Нунтаг цинамон – 1 х.х

Бэлдэх арга:

Бүх орцуудыг хийж өтгөн зуурмаг болтол нь хутгана. Хэрвээ таны арьс эмзэг бол та халбага зөгийн бал нэмж болно. Зөгийн бал нь арьс тайвшруулах, үрэвсэл дарах үйлчилгээ үзүүлдэг. Мөн маскандаа цагаан эсвэл ногоон шавар нэмэхэд буруудахгүй.

Уг маскыг нүд, ам орчим түрхэж болохгүй. Маскыг 10 минут тавиад бүлээн усаар угааж чийгшүүлэгч тос түрхэнэ. Хэрвээ таны нүүрний арьсанд таталдах зэрэг мэдрэмж төрвөл маск үйлчилгээ үзүүлж байна гэсэн үг бөгөөд хэсэг хугацааны дараа энэ мэдрэмж алга болно. Та туршаад үз, таны нүүрний арьсны асуудал арилна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *