in

Зөөлөн, хөвсгөр, олон давхар напалеон тортыг хэрхэн хялбар, сайхан амттай хийх вэ?

Зөөлөн, хөвсгөр, олон давхар энэ тортыг хэрхэн хялбар, сайхан амттай хийх вэ?

Тортны кекс хийхэд:

  • 1 аяга сүү
  • 5 аяга гурил
  • 400 гр маргарин

Крем чанахад:

  • 3 өндөгний шар
  • 5 аяга элсэн чихэр
  • 250 гр цөцгийн тос
  • 1 аяга сүү
  • 5 аяга гурил

Кекс бэлтгэх арга:

  • Гамбанз дээр 5 аяга гурилаа шигшиж тараана. Тасалгааны хэмд гэссэн маргаринаа хутгаар гурилтайгаа хольж, жижиг үйрмэг болгож бутална.
  • 1 аяга сүүгээ бага багаар нэмж гурилаа зуурна. Гарт, гамбанзанд наалдахгүй, тослог зуурмаг болох ёстой.
  • Зуурмагаа хоёр хувааж, тус бүр 7 буюу нийт 14 ширхэг тэнцүү жижиглэж хуваана. Нимгэн элдэнэ. Цэвэрхэн, хуурай листэн дээр тавьж жигд тарааж өгнө.
  • Шарах шүүгээний 200ºС-т 5-7 минут болгоно. Түлж болохгүй. Салгаж авахдаа өргөн хусуураар, маш болгоомжтой гаргана.
  • Бүгдийг нь гаргаж нэг хэмжээгээр зүссэний дараа илүү гарсан захуудыг нь ахин шарах шүүгээнд хийж, хүрэн шаргал болгож гаргаад хөргөнө. Дараа нь үйрмэг болгож бутална.

Крем чанах арга:

  • 3 өндөгний шарыг 3 хоолны халбага элсэн чихэр, 3 хоолны халбага гурил нэмж холино. Бага зэрэг сүү хийж, шингэвтэр зуурмаг болгоно.
  • Үлдсэн сүүгээ буцалгаж, дээрх зуурмаг дээр бага багаар нэмж хутгана. Буцалгана. Хөргөнө. Цөцгийн тосыг 2 аяга элсэн чихэртэй хольж миксердэнэ. Чихэртэй цөцгийн тосон дээрээ хөрсөн зуурмагаа халбагаар хийж, зуурмаг нэмэх бүртээ дунд зэргийн хурдаар жигдэртэл миксердэнэ.
  • Кексэнд кремээ нимгэн түрхэж, давхарлана. Үйрмэгээр дээд талыг нь бүрнэ. Бага зэрэг үйрмэг үлдээнэ.
  • Дээр нь гамбанз тавьж, устай данх ч юм уу, их хүнд биш жинтэй зүйлээр дарж хонуулна. Өглөө нь гамбанзаа авч, урсаж гарсан кремийг тортны хажуу талаар нялаад, үлдсэн үйрмэгээр бүрж өгнө.

Leave a Reply

Your email address will not be published.