in , ,

ХөөрхөнХөөрхөн Юу вэЮу вэ ГоёГоё ГунигтайГунигтай Яг зөвЯг зөв ГайхмаарГайхмаар ХахаХаха

Бие дээрх улаан цэгийг ийм учиртай гэж огт бодож байсангүй. Мэдээд авчихад илүүдэхгүй л юм байна шүү!

Хэрвээ таны бие дээр жижиг улаан цэг гараад ирсэн бол сандрах хэрэггүй. Яагаад улаан цэг гардаг, цаашид гаргахгүй байхын тулд юуг анхаарах ёстойг та бүхэнд танилцуулахаар бэлдлээ.

Ангиом үүсэх шалтгаан

Ангиом-цусан хоргүй хавдар. Үүсэх хоёр шалтгаан байдаг:

1. Нас. 30-аас дээш насныханд гарч эхэлдэг бөгөөд улаан өнгөтэй жижиг цэгэн мэнгэ шиг харагдана. Ихэнхдээ гар, мөр, их бие дээр гарна. Энэ төрлийн ангиом нь наснаас шалтгаалан арьс, судсанд гарах өөрчлөлт ажээ.

2. Амьдралын буруу зуршил болон бие эрхтний хэвийн бус ажиллагаа. Хэрвээ ангиом нь хялгасан судаснаас бүрдсэн мэт толбо шиг харагдаж байгаа бол элэгний хэвийн ажиллагаа алдагдсан, эсвэл гормоны өөрчлөлт явагдаж байгааг илтгэх ажээ.

 

Яах ёстой вэ?

Хэрвээ таны улаан мэнгэнээс цус шүүрэх эсвэл томроод байгаа мэт санагдвал эмчид яаралтай үзүүлээрэй. Өөр бусад тохиолдолд та тайван байж болно, гэхдээ ээлжит эмчийн үзлэгийн үеэр дурьдаж хэлсэн нь дээр болов уу.

Мөн ангиомын тоог цаашид нэмэхгүй байх тал дээр анхаарна. Шилдэг арга бол амьдралын эрүүл хэв маяг буюу эрүүл хоол хүнс хэрэглэж сурахад оршино. Ус ууж, шинэ жимс, ногооны шүүснээс гадна ногоо, жимсийг хүнсэндээ түлхүү хэрэглэж эхлээрэй. Мөн сайн тосыг тэр дундаа олив, авокадогийн тос хэрэглэнэ. Эдгээр хүнсний бүтээгдэхүүний ачаар таны арьс эрүүл байж залуу төрхөө удаан хадгална. Бие эрхтэн ч эрүүл байх болно.

Leave a Reply

Your email address will not be published.