Ихэнх хүмүүс үсийг бидний гоо сайхан, хэв маяг, гадаад төрхөнд маш чухал үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг. Үсний ургалтыг хурдасгаж, үс уналтыг зогсоодог олон төрлийн бүтээгдэхүүн дэлгүүрүүдэд зарагддаг. Гэвч тэдний ихэнх нь үр дүнгээ өгдөггүй шүү дээ. Тиймээс хүмүүс үсээ ургуулахын тулд ардын аргыг ашиглах болжээ.
Өнөөдөр бид таньтай таны үсийг галзуу мэт ургуулах жорыг хуваалцах болно! Энэхүү байгалийн арга нь хямд бөгөөд богино хугацаанд гайхалтай үр дүнг мэдрүүлэх болно.
Орц:
- ½ гадил
- ½ аяга ус
- 1 амны халбага зөгийн бал
- 1 өндөгний шар
Хэрэглэх арга:
- Бүх орцоо саванд хийгээд нухаш болтол нь холино.
- Холимгоо үс их хэмжээгээр унасан хэсэгтээ түрхээд 2 цаг байлгана.
- Дараа нь цаг болмогц үсээ угаагаарай.
Үр дүн гартал энэ үйл явцыг өдөр бүр давтан хийгээрэй.