in ,

Дотнын маань найз 40-тэй мөртлөө яг л 25 настай юм шиг харагддаг. Түүний нууц нь нүүрний үрчлээг арилгах энэ гайхалтай арга байжээ

Охид, бүсгүйчүүд хар батганаасаа салах гэж гоо сайхан руу гүйх нь их болжээ. Хар батга нь арьсны тослог хүчилтөрөгчтэй нийлж хар өнгөтэй болдог байна. Хэрвээ цаг тухайд нь цэвэрлэхгүй бол үрэвсэх аюултай.

Хар батга үүсэх шалтгаан:

  • Гормон алдагдах. Өсвөр насныхан, жирэмсэн эмэгтэйчүүд болон цэвэршилт явагдаж буй эмэгтэйчүүдэд ихэвчлэн тохиолдоно.
  • Амьдралын буруу хэв маяг. Буруу хооллолт, ажлын хэт их ачаалал, буруу зуршлууд зөвхөн эрүүл мэндэд муугаар нөлөөлөөд зогсохгүй гоо сайханд ч сөргөөр нөлөөлдөг байна.
  • Удамшил. Хэт тослог арьс болон нүхжилттэй эмэгтэйчүүд арьсандаа илүү их анхаарал тавих ёстой байдаг.
  • Физиологийн процесс алдагдах эсвэл байнгын стресст орох. Эмийн хэрэглээ, мэдрэлийн хэт ачаалал нь арьс ядрахад хүргэж арьсны эд эс сэргэх чадварыг буруулдаг.
  • Арьсны буруу арчилгаа. Арьсаа цэвэрхэн, сэргэг байлгахын тулд өөрийн арьсанд тохирсон тусгай бодис ашиглаж занших хэрэгтэй. Мөн долоо хоногтоо нэг удаа зохих маскыг тавьж заншина уу.
  • Өө сэв дарах крем хэтрүүлэн түрхэх. Пудр, суурь крем, консилер зэрэг нь арьсны нүхийг бөглөж чөлөөтэй амьсгалах боломжийг хаадаг.

Хар толбыг арилгах шилдэг арга бол хар маск юм. Гоо сайхны дэлгүүрүүд эсвэл гоо сайхны газруудаар үйлчлүүлж болно.

Дараах нөхцөлд хар маск тавихыг хориглоно (халуун эсвэл халаасан арьсан дээр):

  • Улаан цэг эсвэл нүүрний хялгасан судас хагарсан байгаа бол
  • Ил задгай шарх, үрэвсэл байгаа бол
  • Хэт хуурай болон эмзэг арьстай бол

Ихэнхи хар маскыг халуун бүлээнээр нь тавьдаг хэдий ч та өөрийн арьсны онцлогт тохируулах хэрэгтэй.

Хэрвээ та бэлэн хар маск хэрэглэх дургүй бол өөрөө хар маск бэлтгэж болно. Та бүхэнд гэрийн нөхцөлд бэлдэж болох хар маскны жоруудаас танилцуулж байна.

Идэвхжүүлсэн нүүрс дээр суурилсан хар маск

  • Идэвхжүүлсэн нүүрс – 1-2 хавтгай
  • Хүнсний желатин – 1 ц.х
  • Бүлээн сүү – 2 ц.х

Идэвхжүүлсэн нүүрсийг буталж нунтаг болгоод желатинтай холино. Нунтаг дээрээ сүүгээ нэмж сайтар хутгаад 30-40 минут халуун газар орхино. Холимгийг нүүрээ түлэхгүй байхаар халаагаад нүүрэндээ түрхэнэ. Эхний ээлжинд нүүрний арьсны хар цэг байгаа газруудаар түрхэнэ, эхний давхарга бага зэрэг хатах шинжтэй болонгуут хоёр дахь давхаргыг түрхээд бүрэн хаттал хүлээнэ. Хатсаны дараа зөөлөн хуулж аваарай.

Шаврын суурин дээр бэлдэх хар маск

  • Хар шавар – 1 х.х
  • Алимын уксус – 1 ц.х
  • Цайны модны тос – 2 дусал
  • Буцалсан ус

Бүх хуурай орцуудыг хольж усаа бага багаар нэмж зуурна. Өтгөн тараг шиг зуурмаг болох ёстой. Нүүрний асуудалтай хэсгүүдээр түрхээд 10 минут байлгана. Хүйтэн усаар угааж цэвэрлээд үрэвслийн эсрэг тос эсвэл тоник түрхээрэй.

Чацаргана болон шавраар хийх хар маск

  • Хатсан шаврын нунтаг – 1 ц.х
  • Хатаасан балжингарав цэцгийн нунтаг – 1 ц.х
  • Чацарганы тос – 1 ц.х

Орцуудыг холиод цэвэрлэсэн арьсандаа түрхэнэ. 15-20 минутын дараа маскаа бүлээн усаар угааж, чийгшүүлэгч тос түрхэнэ.

One Comment

Сэтгэгдэл бичих

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *