in

Зөвхөн ахлах тогооч нарын л мэддэг хоолыг илүү амттай болгох шалгарсан 12 арга

Зөвхөн мэргэжлийнхэн л алимыг хутгагүйгээр хувааж эсвэл ганц хөдөлгөөнөөр өндөг цэвэрлэж чаддаг гэж бодож байна уу? Тэд хэрхэн хийх нууцыг мэдэж байгаа болохоор л ур чадвартай харагдаж байгаа юм. Тэд нууцаасаа дэлгэж байна.

Йогуртын дуслууд

Дусал йогурт – маш амттайгаас гадна эрүүл мэндэд, ялангуяа өсч яваа хүүхдүүдэд маш хэрэгтэй хүнс. Хийхэд тун амархан: гялгар уутанд эсвэл нарийн боовны шприцэд хийгээд хүнсний цаасан дээр дусаана. Хөлдөөгчид 1 цаг хийгээрэй.

 

Уйлахгүйгээр сонгино хэрчье

Хэрчихээсээ 15 минутын өмнө хөлдөөгчинд сонгиноо хийгээрэй. Та лав нус нулимстайгаа холилдохгүй.

 

Өндөг амархан арилгах

Өндгөө чанаж байхдаа зүсэм нимбэг хийгээрэй. Хальс нь бараг өөрөө сална. Нимбэг байхгүй бол ½ цайны халбага хүнсний содоор оруулаарай.

 

Банш чанах нууц

Хийх ёстой уснаасаа талыг нь хийгээд буцалтал нь хүлээнэ. Давс, лаврын навч хийгээд баншаа буцалж буй усандаа хийнэ. Ус буцлаад банш хөвөөд дээш гарч ирэнгүүт хүйтэн ус нарийхан гоожуулж хийнэ. Ингээд 3-4 минут буцалгана. Баншны амт алдагдахгүй арга юм.

 

Нарийн боов, талх хийх гэсэн ч өндөг дуусжээ

Нарийн боов хийх төлөвлөгөө өндөгнөөс болж нурах ёсгүй, та тал гадилаар орлуулж болно: 1 өндөг =1/2 гадил. Нарийн боовны амт өөрчлөгдөхгүй.

 

Төгс кофе

Кофенд дурлагсад эсвэл аяга кофегүйгээр сэрж чаддаггүй бол энэ аргыг ашиглаж үзнэ үү: Чимх давс, цинаном кофегоо чанахаас өмнө хийнэ. Давс нь кофены гашуун амтыг дарж, цинамон нь гайхалтай амтыг нь нэмнэ.

 

Алимыг хутгагүйгээр хуваах арга

Алим идэх 2 хүн байгаа цагт хоёр хуваах арга бий:

  • Ишийг нь эргүүлж байгаа сугалж авна
  • Алгандаа атгаад алимаа эргүүлсээр байна.
  • Дараа нь алим дээрээ хүчилж дарахад маш амархан хуваагдана.

 

Сармис арилгах арга

Сармис арилгах гэж зовохгүй байхыг хүсэж байвал 15 секунд богино долгионы зууханд хийнэ. Хальс нь маш амархан сална.

 

Хамгийн амттай чинжүү

Чинжүү худалдан авахдаа ёроолыг нь сайтар ажигла. Хэрвээ 3 толгойтой байвал “хүү”, дөрөв байвал “охин” гэж үзнэ. “Хүү” илүү амттай тул түүхийгээр нь хэрэглэвэл зохилтой, харин “охин” хатуу тул ямар нэгэн хоолонд болгож хэрэглэвэл илүү тохиромжтой.

 

Хутгагүйгээр жигнэсэн боов зүсэх

Шүдний утсаар та жигд бөгөөд цэвэрхэн зүснэ, жишээ нь бялууг.

 

Шарснаас ч илүү амттай

Шарсан төмснөөс илүү амттай хоол байхгүй гэж бодож байгаа бол дараах аргаар шарж үзнэ үү: төмсөө нарийхан хэрчээд оливийн тос, цөцгийн тос бага зэрэг давс, перецээр амтална. Шарах шүүгээг 220 хэм хүртэл халааж 40 минут төмсөө шарна. Энэ аргаар шарсан төмс таны дуртай хоолны нэг болно.

 

Төмс хурдан хальслах арга

Төмс арилгах дуртай хэн байх вэ дээ, та бүхэнд дараах аргыг санал болгож байна:

  • Төмсөө бага зэрэг зүснэ
  • Халуун усанд төмсөө хийгээд гал дээр тавих бөгөөд буцалтал нь хүлээнэ
  • Буцлах шахсан усыг асгаад хүйтэн усанд төмсөө сойно
  • Одоо хальсыг нь зүгээр л хуулаад авна.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0