in ,

Хөлийн ул хагарсан үед энэ аргаар эмчлээрэй. Маш богино хугацаанд таны төсөөлж ч байгаагүй үр дүнг мэдрүүлнэ

Ганцхан өдрийн дотор хагарсан хөлийн улыг эмчлэх аргыг танилцуулж байна. Маш энгийн бөгөөд үр дүнтэй арга болно. Танд бүлээн ус, устөрөгчийн хэт исэл, нимбэгийн шүүс, арзгар чулуу, тос болон зөгийн воск байхад л болно. Бас хэдэн хос оймс бэлдээрэй.

Эмчилгээ хоёр үе шаттай явагдана.

Нэгдүгээр үе шат. Цэвэрлэх, чийгшүүлэх

  • Тал хувин бүлээн ус бэлдэнэ. 1 халбага давс 2 халбага саван хийнэ.
  • Тал нимбэгийн шүүс, тал халбага устөрөгчийн хэт исэл нэмнэ.
  • Сайтар хутгаад хөлөө 15 минут дүрнэ.
  • 15 минутын дараа хөлийн улаа арзгар чулуугаар сайтар үрнэ.
  • Хөлөө хуурай болтол нь арчина
  • Чийгшүүлэгч тос түрхэж хэдэн минут иллэг хийнэ.

Хоёрдугаар үе шат. Хөлийн тос

Энэ тосыг бэлдэхэд танд зөгийн балын воск болон гичний тос хэрэгтэй болно. Юуны түрүүнд зөгийн балын воскыг үрж жижиглэнэ, бидэнд 2 халбага воск хэрэгтэй.

  • Саванд 2-3 халбага гичний тос хийж 2 минутын турш зөөлөн гал дээр бүлээсгэнэ.
  • Галаа унтраагаад воск нэмнэ. Воск бүлээн тосонд хайлах ёстой. 10-15 минут тосоо хөргөсний дараа таны тос бэлэн болно.
  • Хөлийн уландаа түрхээд оймс өмсөнө.
  • Оймстойгоо унтахад таны хөл төгс эмчлэгдэнэ.

Хөлийн ул хагарахаас хамгаалахын тулд чийгтэй байлгах хэрэгтэй, бас байнга угааж цэвэрлэж байгаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *