in ,

Энэ 3 орцыг хооронд нь холиод нүүрээ цэвэрлээрэй. Та наснаасаа хамаагүй залуухан, эрүүл арьстай харагдах болно

Бүх төрлийн арьсанд зориулсан хөөс

Орц:

  • Кокосын тос – ½ ц.х
  • Кастилийн саван – 1/3 аяга
  • Цэвэршүүлсэн ус – 2/3 аяга
  • Лавандагийн эфирийн тос – 10-15 дусал

Бэлтгэх арга:

Орцуудыг жижиг саванд хольж хийгээд сайтар хугтана. Хоосон саванд (дардаг шингэн савангийн сав байж болно) зуурмагийг хийнэ.

Тослог эсвэл тууралттай нүүрэнд зориулсан бодис

Орц:

  • Цэвэр зөгийн бал – ½ аяга
  • Алимны уксус – ¼ аяга
  • Цайны модны тос – 10 дусал

Бэлтгэх арга:

Бүх орцуудыг хольж саванд хийнэ. Хэрэглэхдээ нүүрэндээ түрхээд иллэг хийнэ. Хөвөнгөөр арчиж аваад бүлээн усаар угаана.

Хуурай арьс цэвэрлэх бодис

Орц:

  • Бүйлсэн самрын тос – 1 .х
  • Кастилийн саван – 1 стакан
  • Жасмины тос – 20 дусал
  • Цэвэршүүлсэн ус – 1 стакан

Бэлдэх арга:

Бүх орцуудыг жижиг саванд хийж холино. Цацдаг саванд юүлж хийнэ. Тослог арьсанд зориулж бэлдэхээр бол бүйлсэн самрын тосыг кастилийн савангаар солино.

Нүүр цэвэрлэх

Орц:

  • Шингэн саван – ½ стакан
  • Тос – 1-2 х.х
  • Эфирийн тос – 10 дусал

Бэлдэх арга:

Бүх орцуудыг саванд хийж холино. Шүршдэг саванд юүлж хийнэ. Тослог арьсанд бол тосыг зуун настын гелиэр орлуулна. Энэ зуурмаг дээр та кофены шаар нэмж болох бөгөөд энэ нь арьс гуужуулах үүрэг гүйцэтгэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *