in ,

Хөлийн хатуурсан арьсыг гэрийн нөхцөлд зөөлрүүлэх 5 үр дүнтэй арга

Хөлийн уланд механик үрэлтээр үүссэн арьсны хэсгийг хатуурсан гэж хэлдэг.

Зөвхөн хөлийн ул төдийгүй, хурууны хэсгээр ч хатуурч болно. Энэ нь хөлийн арьс гадны ямар нэгэн биеттэй байнга үрэлдсэнээс шалтгаалж үүснэ.

Зарим тохиолдолд арьс зохих чийгээ авч чадахгүй хуурайшсанаас, таараагүй гутал өмссөнөөс, эсвэл хөлийн улны хэлбэр өөрчлөгдсөнөөс болж арьс хатуурах нь ч бий.

Эдгээр шалтгаануудаас гадна чихрийн шижин, цусны эргэлт алдагдах өвчтэй хүмүүст ч тулгарах асуудал юм.

Арьс хатуурснаар таагүй мэдрэмж төдий л төрөхгүй. Гэхдээ гадаад төрхөнд нөлөөлж байгаа учраас арилгахыг хүсэх нь мэдээж. Хатуурсан арьс нь зарим нэг төрлийн гутал өмсөхөд таагүй мэдрэмж төрүүлдэг ажээ.

Аз болж хатуурсан арьсыг зөөлрүүлэх байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн цөөнгүй.

Өнөөдөр та бүхэндээ гэрийн нөхцөлд ашиглаж болох 5 үр дүнтэй аргыг танилцуулж байна. Эдгээр аргын аль нэгийг арьс хатуурах анхны шинж тэмдэг илрэнгүүт ашиглахыг зөвлөе.

Биокарбонат натри

Бидний дунд хүнсний сод хэмээх нэрээр илүү алдартай. Үхэжсэн арьсыг цэвэрлэх үйлчилгээ үзүүлнэ.

Үүнээс гадна мөөгөнцөр, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлэх ажээ.

Сод ашигласнаар хөлийн мөөгөнцрийг эмчилж чадна. Үрэвслийн эсрэг үйлчилгээ арьс зөөлрүүлэхэд нөлөөлнө.

Хэрэгтэй зүйл:

  • 3 х.х хүнсний сод
  • Үрэгч чулуу
  • Халуун ус

Юу хийх ёстой вэ?

  • Усаа хөлөнд таатай байхаар халаагаад саванд хийнэ.
  • 3 х.х биокарбонат натрийг усанд хийж хутгаад хөлөө 10 минут дүрнэ.
  • Цаг болонгуут үрэгч чулуугаар хөлийн улыг сайтар үрээд усаар зайлна.
  • Энэ байдлаар долоо хоногтоо 3-аас багагүй удаа үрж, цэвэрлэнэ.

Аспирин

Аспириныг эм байдлаар хэрэглэхээс гадна хатуурсан арьс зөөлрүүлэхэд ашиглаж болно.

Үрэвслийн эсрэг үйлчилгээ нь хатуурсан арьсыг багасгах, хөлийг зөөлрүүлэх ажээ.

Хэрэгтэй зүйл:

  • 6 хавтгай аспирин
  • ½ ц.х нимбэгийн шүүс (2,5 мл)
  • ½ ц.х ус (2,5 мл)
  • 1 гялгар уут

Юу хийх хэрэгтэй вэ?

  • Аспиринаа нунтаг болтол нь нухаад дээрээс нь нимбэгийн шүүс, усаа хийж сайтар холино.
  • Арьсны асуудалтай хэсэгт нухашаа тавиад гялгар уут өмсөөрэй.
  • 10 минутын дараа хөлөө хүйтэвтэр усаар угаана.
  • Хөлийн үхэжсэн арьсыг үрэгчээр үрж авч байгаарай.

Нимбэг

Нимбэгийн шүүс болон хальс нь хатуурсан арьсыг зөөлрүүлэх үйлчилгээ үзүүлдэг.

Нимбэгт агуулагдах бодисууд нь арьсыг хатуурахаас сэргийлнэ, халдвараас хамгаална.

Хэрэгтэй зүйл:

  • 1 нимбэгийн хальс
  • Марлин боолт
  • 1 нимбэгийн шүүс

Юу хийх хэрэгтэй вэ:

  • Унтахаасаа өмнө нимбэгийн хальсыг арьсны асуудалтай хэсэгт тавьж марлиар бооно.
  • Маргааш дахин шинэ хальс тавина, энэ мэт хэд хэдэн өдөр нимбэг тавьж боогоорой.
  • Илүү хурдан үр дүнд хүрэхийг хүсвэл нимбэгийн шахсан шүүсийг хатуурсан арьсандаа түрхээрэй.

Сонгино

Сонгино нь нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлдгээрээ алдартай. Арьсыг үрэвсэхээс хамгаална.Тийм учраас хатуурсан арьсыг зөөлрүүлэхэд тань тусална.

Хэрэгтэй зүйл:

  • Дунд зэргийн хэрчим сонгино
  • 1 ц.х нимбэгийн шүүс (5 мл.)
  • 1 ц.х давс (5 г)
  • Наалддаг бинт

Юу хийх хэрэгтэй вэ:

  • Сонгиноо том хэмжээгээр хэрчинэ. Давс, нимбэгийн шүүс сонгинодоо түрхэнэ.
  • Сонгиноо арьсны асуудалтай хэсэгт тавиад наалдамхай боолтоор бооно. Унтахаасаа өмнө энэ аргыг хэрэглээрэй.
  • Долоо хоногийн турш сонгино тавьж хононо. Дундуур нь үрэгч чулуугаар хөлийн улыг цэвэрлэхээ мартаж болохгүй.

Кастровын тос

Энэ тос нь арьсыг чийгшүүлж, нөхөн төлжихөд нөлөөлдөг. Тосыг зөв түрхсэнээр хөлийн улны хатуурсан арьс зөөлрөх ажээ.

Юу хэрэгтэй вэ:

  • 1 х.х кастровын тос (15 г.)
  • Наалдамхай бинт

Юу хийх хэрэгтэй вэ?

  • Багахан уксустай бүлээн усанд хөлөө 10 минут дүрнэ. Хөлөө зөөлөн арчаад кастровын тос түрхээд бооно.
  • Улны хатуурсан арьс зөөлөртөл энэ аргыг ашигласаар байна.

Алтан товч цэцэг

Алтан товч цэцэг нь арьсыг тайвшруулж, зөөлрүүлдэг. Тиймээс энэ цэцэг хатуурсан арьсыг багасгахад нөлөөлнө.

Юу хэрэгтэй вэ:

  • 3 х.х алтан товч цэцэг (30 г.)
  • 1 л ус
  • 1 хумс сармис

Юу хийх хэрэгтэй вэ:

  • Хувинд ус хийж 3 х.х алтан товч цэцгээ хийгээд усаа халаана. Ус буцлахаас өмнө жижиглэн хэрчсэн сармисаа нэмнэ.
  • Хэдэн минут зөөлөн гал дээр буцалгасны дараа шүүгээд хөлөө дүрэх саванд хийнэ.
  • Усны хэмийг хөл дүрэхээр болгож хөргөж тааруулаад хөлөө 20 минут дүрнэ.
  • Долоо хоногтоо 3 удаа хөлийн энэ ваннд ороход үр дүнгээ хурдан үзүүлнэ.
  • Хөлийн хатуурсан арьсыг арилгахын тулд амьсгалдаг, өөрт тохирох гутал өмсөх ёстой. Ингэснээр хөлийн арьс нөхөн төлжихөд нөлөөлнө.

Тэвчээртэй хүлээгээрэй, эдгээр арчилгаанууд бүгд үр дүнгээ өгөх юм шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *