in ,

Алдартай эмэгтэйчүүдийн хувийн гоо сайханчдын бусдад хэлдэггүй, үзэсгэлэнтэй харагдах 10 нууц

Оддыг хараад бид багагүй атаархдаг, одууд байнгын завгүй мөртлөө яагаад ингэж сайхан харагдаад байна вэ? Мэдээж мэргэжлийн гоо сайханчгүйгээр тэд гоо үзэсгэлэн харагдахгүй.

Үнэндээ гоо сайхан харагдахад хэцүү биш, хүн болгоны хувьд боломжтой аргыг ашигладаг байна. Хамтдаа танилцацгаая.

1. Нарны тосны хэрэглээ

Гоо сайхан арьстай байхын тулд нарны тосыг түрхэж занших хэрэгтэй: холливудын одууд өдөр болгон нүүрэндээ нарны тос түрхдэг. “Нарны тосыг зөв хэрэглэж сурах хэрэгтэй, эс бөгөөс арьсны бусад арчилгаа ямар ч нөлөөгүй болно. Нарны тос таны дадал зуршил болох хэрэгтэй” гэж Мадоннагийн гоо сайханч Мами Макдональд зөвлөж байна. “SPF-30 хамгийн бага нь гэж үзнэ. Өдрийн турш наранд байхаар бол байнга шинэчилж байгаарай” гэж гоо сайханч, доктор Лансер зөвлөлөө.

 

2. Үрэвсэл гарсан бол хатаах хэрэггүй

Батганы эсрэг тосонд бензопероксид гэх бодис ихээр агуулагдах бөгөөд арьс хуурайшуулах үйлчилгээ үзүүлдэг. Ингэснээр арьсны тос ялгаруулалтыг улам ихэсгэхэд хүргэнэ. Спирт ч мөн адил үйлчилгээтэй – батга арилгахгүй. Гарольд Лансерийн зөвлөж байгаагаар арьсаа хатаах хэрэггүй, харин шавар эсвэл сүүний хүчлийн агууламжтай бодисоор нүүрээ цэвэрлэх хэрэгтэй ажээ.

 

3. Хүзүүгээ хэзээ ч мартаж болохгүй

“Хүзүү болон цээжийг байнга арчилж байх ёстой. Бүсгүй хүний насыг шууд илэрхийлэх биеийн хэсэг мөнөөс мөн” гэж доктор Брандт үзэж байна. Тэрээр Хэлли Берри, Брук Шилдс, Гвинет Пэлтроу нартай цуг ажиллаж байжээ. Хүзүүний арьс нимгэн тул нарийн арчилгаа хэрэгтэй. Эрүүгээрээ нүүрний арьсны арчилгааг дуусгаж болохгүй заавал хүзүүгээр дуусгавал бүх зүйл сайхан болно.

 

4. Арьсаа мөсөөр арчаарай

Санта-Моникагийн гоо сайханч Ава Шамбан нүүрнийхээ арьсыг хэдэн секундын турш мөсөөр арчихыг зөвлөж байна. Ингэснээр өнгө сэргэж, цусны эргэлтийг сайжруулдаг ажээ.

 

5. Арьс арчилгаа болон гоо сайхны бүтээгдэхүүнийг зөв хадгалах

Доктор Жалиман гоо сайхны бүтээгдэхүүнийг угаалгын өрөөнд хадгалахгүй байхыг зөвлөж байна: чийгтэй, халуун орчин нь хадгалалтын хугацааг богиносгож ямар ч үр дүнгүй болгоход нөлөөлнө. Тийм учраас нүүрний тосыг хөргөгчинд хийгээрэй.

 

6. Нүүрэнд хүрэх бүх зүйлийг цэвэрхэн байлгана

Доктор Лансер ариун цэвэр чандлан сахихыг зөвлөж байна: бохир гараараа нүүрэндээ хэрхэвч хүрч болохгүй. Хоёрдугаарт, хуурай арьстай бол дэрнийхээ уутыг долоо хоногтоо нэг удаа, харин тослог арьстай бол гурав, дөрөв хоногтоо нэг удаа цэвэрлэж байх ёстой ажээ. Ухаалаг гар утасныхаа дэлгэцийг ч байнга цэвэрлэж байхаа мартаж болохгүй.

 

7. Батга гарах магадлал өндөр бол скраб, үрэгчээр нүүрээ цэвэрлэхээс зайлсхий

Супер загвар өмсөгч Кендалл Женнер удаан хугацаанд нүүрэн дээр гарах батгатайгаа тэмцжээ. Аз болж Кристи Киддийн зөвлөгөөг дагасны хүчинд цэвэрхэн нүүртэй болж чадсан байна. Беверли-Хиллзийн гоо сайханчийн зөвлөснөөр – нүүрээ скраб, үрэгчээр угаахгүй байх хэрэгтэй. Учир нь арьс улам их үрэвсэхэд хүргэдэг гэжээ. Савангүйгээр зөөлөн цэвэрлэх – нүүрний ямар ч төрлийн арьсанд энэ л арчилгаа хэрэгтэй. Үрэвсэл, улайлтыг дарахын тулд ус, аспирины цэгэн паста түрхэнэ.

 

8. Нүүрний иллэг нүдний доорх толбыг арилгана

Оле Хенриксен өөрийн Холливудын үйлчлүүлэгч нартаа нүүрний иллэг санал болгодог. Цусны эргэлт сайжирч, арьс толигор болохын зэрэгцээ нүдний доорх хөх толбо арилна. Энэ төрлийн иллэг хийхэд хүндрэлтэй зүйл байхгүй, өөрөө бие даан хийсэн ч болно.

 

9. Гарын арьсыг арчлах

Гар, хүзүүний арьс – бүсгүйчүүд тэр болгон тоолгүй орхидог нь тун буруу: биеийн энэ хэсгийн арьс маш нимгэн бөгөөд эмзэг. Гэрийн цэвэрлэгээг аль болох бээлийтэй хийнэ, гарын тос түрхэнэ. Мөн гартаа үрчлээний эсрэг тос түрхэж байхыг зөвлөж байна – яг л нүүрэндээ түрхэж байгаатай адил гэж гоо сайханч Март Самкиран зөвлөжээ. Мэдээж бас нарнаас хамгаална.

 

10. Арьсаа байнга сайтар цэвэрлэнэ

Дэбора Жалиман анхааруулж хэлэхдээ: нүүрний будгаа цэвэрлэлгүйгээр хэзээ ч унтаж болохгүй. Будагтай хэвтвэл арьс тань үрэвсэж эхэлнэ. Уг нь будгаа арилгах амархан, ихэнх бүсгүйчүүд энэ зөвлөгөөг дагадаггүй нь харамсалтай.

Арьс арчилгааны өдөр тутмын дэглэмийг байнга сахиж чадвал арьс тань талархах болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *