in

ГоёГоё ГайхмаарГайхмаар

Америкийн алдарт хөтлөгч, тэрбумтан Опра Уйнфригийн өгч буй амьдралын 7 сургамж

Опра Уинфри – зөвхөн өөрийн амьдралыг өөрчлөөд зогсохгүй мянга мянган хүний амьдралыг өөрчилж чадсан америкийн алдартай хөтлөгч, домогт эмэгтэй юм.

Түүний амьдрал тийм ч хялбар байгаагүй. Опра Уинфриг хүүхэд байхад нь үймүүлж эсвэл гэрийн ямар нэг ажил хийхгүй бол эмээ нь зоддог байжээ. Харин түүнийг 14 нас хүрэхэд тэрээр жирэмсэн болж хүүхдээ гаргасан ч хүүхэд нь өөд болсон аж.

Опра Уинфри 17 настайдаа ажил хийхийн хажуугаар их сургуульд суралцдаг байжээ. Тэрээр орон нутгийн хэвлэл мэдээллийн газар ажилладаг хамгийн залуу сурвалжлагч байсан гэнэ. Харин 32 нас хүрэхдээ Опра өөрийн нэвтрүүлгийг нээсэн юм – “Опра Уинфрийн шоу”. Тэрээр итгэмээргүй өндөр амжилтад хүрсэн ба түүхэн дэх цорын ганц хар арьстай тэрбумтанд тооцогддог юм.

Тэрээр зоригтойгоор өөрийн мөрөөдлөө дагахаас гадна бусдыг ч мөн ингэж амьдрахад нь сургадаг. Тэрээр санаагаа бодит байдалд хэрэгжүүлж энэ дэлхийг илүү сайхан болгох гэж хичээдэг нэгэн юм. Тиймээс бид Опрагийн мэргэн үгсийг цуглуулан та бүхэндээ хүргэхээр шийдсэн юм. Түүний сургамж хичээлүүдээс өөртөө ашигтайгаар хэрэглэж хэрэгжүүлнэ гэж найдаж байна.

Опра Уинфрийн амьдралын 7 гайхамшигт сургамж:

 

1. Хэн болохыг хүсэж байгаагаа олж хар.

“Намайг ирээдүй рүүгээ харахад нүд минь маш тодоор гэрэлтдэг юм”.

Та ирээдүйгээ төсөөлөхдөө юу хардаг вэ? Ирээдүйгээ төсөөлөхөд танд юу авахыг хүсэж байгаа тань харагддаг учир энэ бол маш чухал зүйл. Таныг ирээдүйгээ харахад нүд тань гэрэлтдэг үү? Хэрэв тийм бол, энэ бол таны ирээдүйд авах гэж байгаа зүйл юм. Хэрэв та ирээдүйгээ энгийнээр харвал та ийм л зүйл авах болно. Та юу харна түүнийгээ л авна. Одооноос хэн болохыг хүсэж байгаагаа харж, төсөөлж эхэл.

 

2. Хүсэл мөрөөдлийн хүч.

“Хүсэл гэдэг бол эрч хүч юм. Санааг тань зовоож буй юманд төвлөрөхөд танд ирэх хүчийг мэдэр”.

Дуртай юмаа хийх үед хүсэл төрдөг. Хүсэл байхад хэн ч шөнөжингөө ажиллаж чадна. Хүсэл – энэ бол хүч, энэ бол амжилтад хүрэхэд туслах түлш юм. Хүслээ олж хэрэгжүүлэхийн төлөө амьдар. Үнэн хэрэгтээ хэр их хугацаа зарцуулах нь тийм ч чухал биш гэдгийг сана.

 

3. Сайн сайхан дээр анхаарлаа хандуул.

“Байгаа бүхэндээ талархаж бай, эцэст нь та илүү ихийг олно. Хэрэв та байхгүй бүхэндээ анхаараад байвал танд хэзээ ч хангалттай байхгүй”.

Та юунд анхаарлаа хандуулна тэр чинь л ихэснэ. Хэрэв та сайн зүйл дээр анхаарвал үүнээсээ илүү ихийг авна. Хэрэв та дутагдал, ядуурал дээр анхаарлаа хандуулбал үүнээсээ л ихийг авна. Амьдралаас ямар нэг сайн зүйлийг олж хайж сур, тэгээд үүндээ өдөр бүр таларх. Удалгүй таны анхаарах зүйлс өөрчлөгдөж таны амьдрал ч мөн өөрчлөгдөнө.

 

4. Та өөрчлөгдөх ёстой.

“Бид байгаагаараа байвал хэн болохыг хүсэж байгаадаа хүрч чадахгүй”.

Илүү их зүйлтэй болохыг хүсвэл та өөрөө том болох ёстой. Та томрохгүй л бол таны амьдралд юу ч өөрчлөгдөхгүй. Та өсөж дэвжихийн тулд өдөр бүр юу хийж байна? Хэрэв та өөрчлөгдөхгүй байгаа бол амьдралаас өөрчлөлтийг хүлээгээд хэрэггүй. Та хэр их өөрчлөгдөнө төдий чинээ таны амьдрал өөрчлөгдөнө. Хэрэв та үргэлж хийдэг байсан зүйлээ хийсээр л байвал үргэлж авдаг байсан үр дүнгээ л авсаар байх болно. Өөрчлөгдөхгүй байж илүү ихийг хүснэ гэдэг утгагүй хэрэг.

 

5. Бид бүгд бүтэлгүйтдэг.

“Хийж чадахгүй гэж бодож байгаа нэг зүйлээ хий. Алдаа гаргасан бол даваад гар. Дахиад нэг оролдоод үз. Хоёр дахь удаагаа илүү сайн болох болно. Гаргасан алдаандаа бууж өгдөг нэгэн хэзээ ч өндөр амжилт гаргадаггүй”.

Бяцхан жаалхүү 20 удаа унасны дараа “алхана гэдэг миний ажил биш юм байна” гэж хэлж байна гээд бодоод үз дээ? Амьдралд та бүтэлгүйтэлтэй нүүр тулна, та алдаа гаргана, та сэтгэлээр ч унаж болно, гэсэн ч дахин дахин оролдож үзэх хэрэгтэй. Бүтэлгүйтлийн урдаас инээмсэглээд амжилтад хүртлээ битгий бууж өг.

 

6. Чадамжаа нэмэгдүүл.

“Таны болохыг хүсэж байгаа хүн болж чадах нь амьдралын утга учир юм”.

Та өөрт байгаа боломжоо бүрэн ашиглаж чаддаг уу? Та өөрийн чадвар, авьяас, мэдлэгээ 100 хувь ашиглаж чаддаг уу? Эсвэл та ашигладаггүй юм уу? Та хэн болохыг хүсэж байна түүндээ хүрэхийн тулд өсөх хэрэгтэй, энэ бол амьдралын утга учир. Та бусдад туслаж чаддаг болтлоо өсөх хэрэгтэй, энэ бол таны зорилго. Тэгэхээр, та чадвараа хангалттай ашиглаж чадаж байна уу?

 

7. Илүү том зүйлийг бод.

“Таны төсөөлж байгаагаас ч илүү том зүйлийг бурхан танд бэлэглэнэ”.

Энэ дэлхий дээр боломжоосоо илүү доогуур амьдарч байгаа ямар олон хүн байгааг бодоод үз дээ? Тэднийг итгэлгүй байдал л боломжтой түвшинд нь амьдрахад саад болдог. Бурхан танд төсөөлж байгаагаас чинь илүү их зүйлийг авах, мөн таны бодож байгаагаас ч илүү хүн болох боломжийг өгсөн. Бүх зүйлийг таны төлөө хамгийн сайнаар бүтээж төлөвлөсөн. Одоо та хичээхгүй бол өөр хэн хичээнэ гэж?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *