in

Хэрэв таны нөхөрт дараах 10 шинж байдаг бол та өөрийгөө азтайд тооцоорой!

Төгс хүн гэж мэдээж байдаггүй. Гэхдээ бид хэн нэгэн хүнд дурлах үед тэр хүнээс өөр гайхалтай хүн байхгүй мэт сэтгэдэг. Цаг хугацаа өнгөрөх бүрт насан туршийн хамтрагчаа зөв сонгосондоо эргэлзэх тохиолдол гарч болох юм.

Ингээд та бүхэндээ төгс эр нөхрийн шинжүүдийг хүргэж байна.

Хэцүү зүйлээс айдаггүй, асуудлыг шийддэг

Жинхэнэ эр хүн бол аливааг шийдвэрлэх аргад суралцсан байх ёстой байдаг. Хүнд хэцүү үед тэр үргэлж хүчтэй байх хэрэгтэй.

Оройн хоол хийх чадвартай

(Гэрт буй бүх сав суулгыг хэрэглэж чаддаг байх албагүй). Гайхалтай сайхан хоол хийж чаддаг эр хүнийг жинхэнэ эр хүн гэж эмэгтэйчүүд боддог. Хоолыг маш цэвэрхэн хийж бас аятайхан чимэглэдэг байвал үнэхээр төгс.

Таныг маш ноцтой алдаа гаргасан байсан ч үргэлж таны талд байх

Хүн бүр л алдаа гаргадаг. Таныг алдаа гаргасан үед тэр үргэлж таны талд байх хэрэгтэй. Бүр таны буруу байсан ч гэсэн. Таныг буруутгахаас илүү дэмжих нь чухал.

Анхаарал халамж тавих

Энэ нь тэр таны тухай бүх зүйлийг нарийн мэддэг байна гэсэн үг. Та хоёр анх танилцах үед та ямар өнгийн даашинз, ямар гуталтай байсныг санах албагүй. Гэхдээ нөхөр тань таныг цайндаа хэдэн халбага чихэр хийдэг, ямар дуунд дуртайг мэднэ.

Тэр зүгээр ч нэг ухаалаг биш, харин мэргэн

Цөмийн физикийн тухай мэдлэгтэй эр хүнтэй хамт байх нь сайхан ч гэсэн түүнээс илүү энгийн өдөр тутмын амьдралын нөхцөл байдалд арга замыг олж чаддаг ухаалаг нэгэн байх нь дээр. Таныг ээжтэйгээ муудалцах үед танд сайн зөвлөгөө өгч чаддаг бол та үнэхээр азтай юм.

Таны сэтгэлийг яаж сэргээхээ сайн мэддэг

Танд онцгүй зүйл тохиолдох үед нөхөр тань таныг сэргээхийн тулд хошигнож, эсвэл таныг сэргээх гайхалтай зүйлийг хийж чаддаг.

Харилцан буулт хийх чадвар

Цагдаа, засварчин, уйлж буй эмэгтэйтэй ямар ч асуудалгүй, хахууль өгөлгүйгээр ярилцаж буулт хийж чаддаг байх. Эсвэл бүр 8 давхарт амьдардаг ширүүн хөрштэйгээ хүртэл амархан хэл амаа ойлголцдог бол тэр үнэхээр төгс эр юм.

Гэрээсээ гарсан даруйдаа таны асуудлыг мартдаггүй

Эрчүүд голдуу нэг дор олон зүйлд санаа тавьж чаддаггүй. Гэхдээ “Энэ талаар маргааш ярилцъя” гэсэн бичиг үлдээдэг эр хүн ховор биз ээ.

Таны санал түүний хувьд үнэтэй

Эхнэр нөхрүүд бие биедээ үнэнч зөвлөгч байх хэрэгтэй. Энэ нь хайртыгаа “үл тоох” гэсэн үг биш. Харин асуудлыг шийдэхдээ хамтдаа шийдвэр гаргах хэрэгтэй гэсэн үг юм.

Гэр орны ажилд тусалдаг

Нөхөр тань таныг хүндэлдэг, үнэлдэг бол гэр орны тань ажилд туслах ёстой. Ажил хийгээд ядардаг тул тэр таниас цэвэрлэгээ хийхдээ таниас тусламж гуйвал үргэлж туслаж байгаарай. Ингэснээр та хоёрт хамтдаа кино үзэх цаг гарна.

Мэдээж хүн бүрт сайн нөхөр заяадаг. Хүн бүр өөр өөрийн гэсэн давуу талуудтай. Гэхдээ үргэлж таныг нэгдүгээрт тавьдаг, мөн та түүнийг нэн тэргүүнд тавьдаг бол төгс гэрлэлтийн гол түлхүүрийг олж авсан гэсэн үг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *