in ,

Хөлөн дээр ургасан яснаас болоод дуртай гутлаа ч өмсөж чадахгүй хэцүү байдаг байлаа. Харин 100% үр дүнтэй энэхүү арга хөлийг минь аварсан!

Тухгүй гутал өмссөний дараа өвддөг хөлийн өвдөлт хүн бүрт танил байх. Гэхдээ энэ өвдөлт нь тухгүй байдлаас илүү ноцтой үр дагаварт хүргэж болно. Хамгийн нийтлэг тохиолддог өвчин бол хөлийн эрхий хурууны бурсит буюу “хөлийн яс” байдаг.

Энэ “яс” нь ихэнхдээ өндөр өсгийт болон хэт бариу гутал өмссөнөөс үүсдэг. Цаг хугацаа өнгөрөх тусам энэ яс нь томорч алхахад өвдөлт өгч, шинэ гутал сонгоход төвөгтэй болгодог.

Мэс заслын арга хэрэглэлгүйгээр бурситээс гэрийн нөхцөлд салж болно. Бидний зөвлөгөөг дагаж хөлдөө өнөөдрөөс эхэлж анхаарал тавиарай.

Эрхий хурууны бурсит гэж юу вэ?

Эрхий хурууны бурсит буюу үений уутны үрэвсэл гэдэг бол эрхий хуруу болон хөлийн ул хоёрын хоорондох үений гажиг юм. Энэ үе нь гадагш болоход эрхий хуруу дотогш бусад хуруу руугаа хазайдаг.

Хүмүүс эрхий хурууны бурсит нь ясны эдийн илүү ургалт гэсэн өрөөсгөл ойлголттой явдаг. Гэтэл тийм биш юм! Хөлийн энэ үе нь хэлбэрээ алдаж хэтэрхий их товойж гарч ирдэг.

Товойж гарч ирэхээс гадна ясан дээр эвэр ургаж илүү өвдөлттэй болгож болдог.

 

Бурсит үүсэхэд юу нөлөөлдөг вэ?

Бурсит үүсэх хамгийн түгээмэл шалтгаан бол гутлын буруу сонголт юм.

Хэт бариу бас өндөр өсгийтэй гутал нь өлмийнд хэт ачаалал өгдөг. Өндөр өсгийт өмсдөг эмэгтэйчүүд бурситтэй байх тохиолдолд их.

Эрхий хурууны ясны үрэвсэл нь удамшиж болдог. Тиймээс хэрэв гэр бүлийн гишүүд дунд чинь ийм асуудалтай хүн байгаа бол танд ч бас байна гэсэн үг юм.

Үений үрэвсэл, хавтгай ул, хөгшрөлт – эдгээр нь бурсит үүсэхэд нөлөөлдөг нэмэлт хүчин зүйлс юм.

 

Хэрхэн бурситыг эмчилж арилгах вэ?

Зөвлөмж №1: Хөлийн дасгал

Хөлний уян хатан чанар нь бурсит болон хөлийн бусад өвчнийг эмчилж урьдчилан сэргийлэхэд чухал байдаг.

Хөлөө нүцгэлээд суу. Өсгийгөө өргөөд энэ байрлалдаа 10 секунд барь. 10 удаа давтаж хийгээрэй.
Одоо 10 секунд зөвхөн өлмийгөө өргө. Энэ дасгалыг 10 удаа давт.

Энэ дасгал маш амархан учир та ном уншихдаа, зурагт үзэхдээ эсвэл ажил дээрээ ч хийж болно!

 

Зөвлөмж №2: Үсний боолт

Үсний боолтыг үсээ янзлахдаа хэрэглэхээс гадна өөр зүйлд хэрэглэж болно.

Зураг дээр дүрсэлсэн шиг үсний боолтоо эрхий хуруу, долоовор хуруу хоёрын дундуур оруулж хөлөө хоёр тийш тат.

Энэ нь үеийг тэгшлэхэд туслах болно. Ингэж татсанаар өдөржин бариу гуталтай явсан хөл тань амарч өвчин намдах болно.

Зүгээр резин биш харин үсний боолт ашиглахыг зөвлөж байна. Учир нь резин арьсны загатнаа үүсгэж болох юм.

 

Зөвлөмж №3: Эвтэйхэн гутал өмс

Хүн бүрт хамгийн хайртай “тэр л нэг гутал” бий. Гэвч тэр гутал маань маш тухгүй. Хөлөө эрүүл байлгахын тулд заавал хөлд эвтэйхэн гутал өмсөх хэрэгтэй.

Гутал тань таны хөлийн хэлбэрт тохирсон, зөөлөн ултай, хөлийн хуруунуудын хэсэгт өргөн байх хэрэгтэй. Өндөр өсгийтэй, шовх үзүүртэй гуталнаас аль болох татгалзахыг зөвлөж байна.

Хэрэв гутал сонгоход таны хөлийн яс саад учруулж байгаа бол өргөн гутал сонгоорой. Эсвэл эмч дээр очиж зөвлөлдөөрэй.

 

Зөвлөмж №4: Хөлийн арьсаа арчил

Бурситын үеийн хамгийн түгээмэл шинж тэмдэг бол арьс загатнаж эвэр ургах юм.

Арьс гуталтай үрэлцсэнээс болж бурсит дээрх арьс эвэршдэг.

Хэрэв та удаан алхах гэж байгаа бол арьс хамгаалах тусгай наалтыг хэрэглээрэй.

 

Зөвлөмж №5: Хурууны завсар тэлэгчийг ашигла

Өдөржин бариу гутал өмссөний дараа хөлийн ядаргааг гаргахын тулд хөлийн хурууны завсар тэлэгчийг ашиглаж болно. Энэ нь хурууг амрааж үеийг тэгшлэхэд тусална.

Үүнд дасах төвөгтэй боловч хурууны зай тэлэгч нь хөлийн хөдөлгөөнийг хязгаарладаггүй мөн хөлийн хурууг тухтай байлгах давуу талтай.

Үүнээс гадна тэлэгчтэй байхад өөрөө хөлөндөө педикюр хийхэд ч хялбархан болно!

 

Зөвлөмж №6: Хөлөндөө иллэг хий

Иллэг нь хөлийн бурситын үед хамгийн их хэрэгтэй зүйл юм.

Хөлийн эрхий болон долоовор хурууны хоорондох холбогч эдийг сулруулахын тулд хөлийн хоорондох зайг сайн сунгаж өг. Хэт хүчтэй дарж болохгүй шүү!

Хэрэв таны эрхий хуруу аль хэдийн бусад хуруунууд руугаа татагдсан бол хурууны завсрын булчин татагдаж өвдөлт үүснэ.

Иллэг нь булчинг суллаж таны эрхий хурууг амраах болно. Мэдээж хэрэг иллэг хамгийн тааламжтай арга шүү дээ!

 

Зөвлөмж №7: Өвчтэй хэсэгтээ мөс тавь

Эрхий хурууны бурсит нь хөлийн бусад хэсэгт өвдөлт үүсгэж хавдуулж болно.

Хэрэв таны хөл хавагнаж эсвэл өвдөж байгаа бол өдөрт 2-3 удаа өвчтэй хэсэгтээ хүйтэн жин тавиарай.

Энэ нь өвдөлт намдаагаад зогсохгүй хөлийн бусад хэсгийн ачааллыг арилгах болно.

 

Зөвлөмж №8: Эмчтэй ярилц

Хэрэв дээрх аргууд тусалж чадахгүй байгаа бол эмчид хандаарай.

Эмч танд физик эмчилгээ санал болгоно. Хэрэв нөхцөл байдал хүндхэн байгаа бол мэс заслын аргаар тэгшлэх арга хэмжээ авч болзошгүй.

Харин та хөлийн өвдөлтөө хэрхэн арилгадаг вэ? Сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаарай!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *