in ,

ГоёГоё Яг зөвЯг зөв ГайхмаарГайхмаар ХөөрхөнХөөрхөн ГунигтайГунигтай

Энэ дасгалыг тогтмол хийдэг болсноос хойш миний нурууны бөгтөр бүрэн засагдаж, өөртөө итгэх итгэлээ эргүүлэн олж авч чадсан!

Хүн болгон тэгш нуруугаараа гайхуулаад байж чаддаггүй. Шинжлэх ухааны судалгаагаар бөгтийж явдаг хүмүүс эгц явдаг хүмүүсийг бодвол аз жаргалыг тэр болгон мэдэрч чаддаггүйг тогтоожээ. Тиймээс нурууны бөгтөр нь хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлөөд зогсохгүй амьдралд нь хүртэл муугаар нөлөөлдөг байх нь …

Нурууны муруйг янзалж болно. Өнөөдөр зах зээлд нуруу тэгшлэх маш олон төрлийн бараа бүтээгдэхүүн борлуулагдаж байна: корсет, бүс, массажны аппарат гэх мэтчилэн… Гэхдээ энэ бүхнээс гадна биеийн тамирын дасгал чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг анхаарна уу. Та бүхэн дараах дасгалыг хийгээд байхад таны нуруу тэгшхэн болно гэдэгт итгээрэй.

Таны нурууг тэгшлэх дасгал:

Доош харж хэвтээд духаа шаланд хүргэнэ (йогийн дэвсгэр эсвэл хивсэн дээр хэвтвэл танд амар байх болно). Гараа их биеийн дагуу байрлуулаад алгаа гуяндаа наагаарай. Хөлийн өлмийг тэнийлгэж хөлийг хооронд нь нийлүүлнэ.

Амьсгалаа гаргахдаа толгой, цээжин биеэ дээш өргөнө. Энэ үед хөл, гарын байрлал өөрчлөгдөхгүй. Аль хэр дээш болж чадаж байна тэр хэмжээгээр дээшилнэ – гэхдээ өөрт эвтэйхэн байхаар дасгалыг хийнэ. Дасгалыг анхны удаа хийж байхдаа өөрийгөө хүчлэх хэрэггүй.

Аажим амьсгаа авахдаа их биеэ доош буулгаж дасгалын анхны байрлалд шилжинэ.

Дасгалыг эхлээд 10 удаа хийнэ. Хэдэн хоногийн дараа дасгалыг сурцтай хийдэг болох бөгөөд энэ үеэс эхлээд өдөрт 10 минут хүртэл хийнэ. Дасгалыг болж өгвөл өглөөгүүр хийхийг хичээгээрэй.

 

Ямар үр дүнд хүрэх вэ?

Нэгдүгээрт, эгц явдаг болно. Ингэснээр та сайхан харагдана.

Хоёрдугаарт, таны сэтгэл санаа өөдрөг байх болно.

Гуравдугаарт, таны дотоод эрхтнүүдийн үйл ажиллагаа сайжирна: ажлын ачаалал даах чадвартай болж биеийн ерөнхий байдал мэдэгдэхүйц сайжирна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *