in ,

ГоёГоё

Үеийнхнээсээ залуухан харагддаг миний нууц дараах 7 зүйлтэй салшгүй холбоотой. Танд ч гэсэн гоо сайхнаа бусдад гайхуулах боломж бий!

Эмэгтэй хүн бүр залуу насаа удаан хадгалж үлдэхийг хүснэ. Хэдий үрчлээ сууж нүүрний арьс унжиж эхэлсэн ч гэсэн залуу нас өнгөрлөө гэж бодож болохгүй ээ.

Эмэгтэй хүн ямар ч насандаа гоо үзэсгэлэнтэй харагдаж чадна. Бүсгүй хүний байгалийн гоо үзэсгэлэнг тодосгох гоо сайханчийн өгсөн 7 зөвлөгөөг танилцуулж байна. Нас бол ердөө иргэний үнэмлэх дээрх л тоо юм шүү дээ.

Суурь

Нас тогтож буй эмэгтэйчүүдэд цайвар өнгийн суурь илүү тохиромжтой. Үрчлээг гялалзах жижиг цайвар суурь тосоор нууж арьсны ерөнхий өнгө төрхийг сэргээж өгдөг ажээ.

 

Тональ крем

Шингэвтэр тональ тос сонгоно. Бидний зорилго – нүүрний өө сэвийг дарж арьсыг зөөлөн, өнгөлөг харагдуулах.

 

Хөмсөг

Зөв зассан хөмсөг таны өнгө төрхийг тодотгож өгнө. Мөн хөмсөг будах будагны өнгийг зөв сонгохыг зөвлөж байна. Тас хар эсвэл саарал өнгөнөөс татгалзаад зөөлөн өнгө сонгоорой – та илүү залуу харагдах болно.

 

Сормуусны уг

Нарийхан үзүүрлэсэн харандаагаар сормуусны уг хоорондох зайг будна – дээд сормуусыг шүү. Ингэснээр таны нүд илүү том харагдахаас гадна өтгөн сормуустай харагдуулахад нөлөөлнө.

 

Нүдний будаг

Зовхио тениэр будна. Нүдний дотор угийг цайвар өнгөөр будаж эхлээд өнгөө аажим гүн болгоорой, жишээ нь цайвар ягаан, саарал гэх мэт. Шоколадны өнгөөр нүдний захын өнцгийг будна, жишээ нь хүрэн бор, ягаан туяатай бор өнгө байж болно. Доод зовхины 1/3 хэсгийг л хар тениэр будна. Хацраа будгаар тодосгож өгөөд хамраа жижиг харагдах байдлаар будна.

 

Уруулын будаг

Уруулын будгаа удаан хадгалж үлдэхийн тулд уруулын мэргэжлийн харандаагаар будна. Уруулыг илүү тодосгохын тулд уруулын дотор өнцгийг илүү бараан өнгөөр будлаа. Уруулыг матт өнгөөр будвал илүү залуу харагдуулна.

 

Сүүлчийн засвар

Илүү чамин харагдахын тулд харандаагаар будсан будаг дээрээ уруулын будгаа нэг түрхэнэ: уруулын дунд хэсгээр илүү цайвар туяатай, харин дотор өнцгүүдийг бараан өнгөөр будна. Энэ будалтаар бид омбре төрхөө хадгалж үлдэнэ. Хэрвээ та илүү чийглэг уруултай харагдахыг хүсэж байгаа бол уруулын дунд хэсгээр өнгөгүй гялалзуулагч түрхэж болно.

 

Эцсийн үр дүнд ямар харагдах вэ?

Нүүр будалтын зорилго – “залуужих” биш,  “төөрөгдүүлэх” ч биш харин ямар ч насны эмэгтэйн гоо сайхныг тодотгож өөртөө илүү итгэлтэй байхад оршино.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *