Гар, хүзүү, хэвлий, гуя гээд биеийн булчин багассанаас болж арьс суларч унжих нь 45 -аас дээш насны хүмүүст тохиолддог нийтлэг үзэгдэл юм. Хоолны дур сонирхол, түргэн хоолны дэглэм, буруу амьдарлын хэвшил – энэ бүхэн арьсны нөхцөлд нөлөөлдөг, яагаад гэвэл эсийн хөгшрөлтөөр тэд өмнөх шигээ хурдан сэргэхээ больсон.
Гэсэн хэдий ч байнгын хэрэглээний нөхцөлд арьсыг өргөж, буцааж чангалах боломжтой байдаг. Бидний танд зөвлөх гэж буй арга нь гэрийн нөхцөлд хийж болох ба үүнийг хийхэд тийм ч хэцүү биш! Ингээд доорх аргыг заавал туршаад үзээрэй.
Камфора тос нь арьс, үс арчилгааны хувьд түгээмэл бөгөөд үр дүнтэй бүтээгдэхүүн юм. Энэ нь батганы тууралтаас салах, сорви арилгах, үрчлээг жигд болгох, үсний ургалтыг хурдасгахад ашиглагддаг. Энэхүү бүтээгдэхүүний баялаг найрлагын ачаар эсийг залуужуулж, арьсыг чангалахад маш сайн нөлөө үзүүлдэг. Анхаар! Камфорагийн тосыг эпилепситэй өвчтөнүүд болон эмэнд хэт мэдрэмтгий байдаг хүмүүс хэрэглэж болохгүй.
Кофе нь арьс суларч, хөгширч эхэлсэн хүмүүсийн маш сайн туслах юм. Энэ нь бодисын солилцооны процессыг идэвхжүүлж, арьсны уян хатан чанарыг сайжруулдаг. Мөн арьсны хорт хавдраас урьдчилан сэргийлнэ.
Гоо сайханы шавар нь өвөрмөц шинж чанар бүхий хэд хэдэн төрөл байдаг: цагаан, хөх, ногоон, ягаан, улаан, хар … Та ямар ч эмийн сан эсвэл гоо сайханы лангуунаас шавар худалдан авч болно.
Найрлага:
- 2 хоолны халбага кофены шаар
- 0.5-1 цайны халбага камфора тос
- 2 хоолны халбага гоо сайхны шавар
Бэлтгэх арга ба хэрэглээ:
- Шаврыг өөрийнх нь зааврын дагуу усаар шингэлнэ. Та үүнийг өтгөн цөцгий шиг болгох ёстой.
- Кофены шаар, камфорагийн тос нэмээд хутгана. Камфорагийн тосны хэмжээ нь хувь хүн бөгөөд арьсны мэдрэмжээс хамаарна. 0.5 цайны халбагаас эхлэх нь дээр.
- Холимогийг асуудалтай арьсан дээр түрхэж, хүнсний уутаар орооно. Тухайн хэсгийг дулаан байлгах хэрэгтэй. Боолтыг 30-40 минут байлгаад бүлээн усаар зайлж тэжээлийн тос түрхээрэй.
Энэ аргыг долоо хоногт 2-3 удаа хэрэглэх ба 10 удаагийн боолт нь нэг курс болно. Эхний процедурын дараа үр нөлөө нь мэдэгдэж эхлэх ч та хүссэн үр дүнгээ олж автал тууштай байх хэрэгтэй. Найзууд тань энэ гайхамшигтай хэрэгслийн талаар мэдэхэд баяртай байх болно, нийтлэлийг тэдэнтэй хуваалцаарай!