Хүнсний содыг хэрэглэх 10 хэрэгтэй арга байна. Хүнсний сод нь хоргүй, гэхдээ хөнгөн цагааны агууламжгүй сод худалдан авах ёстой анхаарна уу. Мөн хэрэглэхээсээ өмнө эмчтэй заавал зөвлөөрэй.
Цээж хорсохоос хамгаалах – хурц эсвэл хүчил ихтэй хоол идсэний дараа ходоодны хүчил ихэсч цээж хорсдог. 250 мл усанд 1 цайны халбага сод уусгаж уугаарай.
Содтой ваннд ор. Содтой ус нь арьсны үхэжсэн эсийг гуужуулж өнгийг сэргээнэ. Ванн дүүрэн усанд ойролцоогоор 5 х.х сод хийж сайтар уусгана.
Хүүхдийн цэвэрхэн хувцас. Угаалгын нунтаг хүнд металлын агууламжтай байдаг учраас хортой. Толбо арилгах бодис нь бас л хүний эрүүл мэндэд хортой, ялангуяа хүүхдийн хувцсанд хэрэглэхээс зайлсхийнэ. 1 х.х содыг нэг аяга усанд хийж толбо арилгана.
Ногоо, жимс цэвэрлэх. Органик цэвэр ногоо, жимс гэж өндөр үнээр авсан ч гэсэн хэрэглэхээсээ өмнө угааж цэвэрлэх нь ойлгомжтой. Хэрвээ ногоо жимс цэвэрлэх бодисын үнэр, амт танд таалагдахгүй байгаа бол хүнсний содоор цэвэрлээрэй.
Гутлын үнэр дарагч. Хортой бодис ихээр агуулах шүршдэг бодисын оронд хүнсний сод цацаж гутлын эвгүй үнэрийг дарж болно.
Дезодорант. Дезодорантад агуулагдах хөнгөн цагаан нь хорт хавдар үүсгэх эрсдэлтэй. Арьсны нүхийг хортой бодисоор дүүргэж байхаар хүнсний сод цацаарай.
Шүдний оо. Бид фторид хортой гэж олон жил ярьж байна. Та энэ хорноос зайлсхийж болно, 1 ц.х хүнсний содыг 1 ц.х устай холиод шүдээ угаагаарай.
Алимны уксус ба сод. Цэвэр байгалийн гаралтай алимны уксус нь гэдэс ходоодны үйл ажиллагаа, дархлааг дэмждэг. Алимны уксус дээр сод хийснээр хүчиллэг чанарыг нь багасгана. 1 х.х уксусыг 1 ц.х сод, 1 стакан устай холино.
Сод ба нимбэгийн шүүс
Хоол боловсруулалтыг сайжруулах, үрэвслийг дарахын тулд дараах тоникийг бэлдэнэ:
Орц:
- 1 ц.х хүнсний сод
- Тал нимбэг
- 8 унц цэвэршүүлсэн ус
Бэлдэх арга:
- 1 ц.х хүнсний содыг тал нимбэгтэй 8 унц цэвэршүүлсэн устай холино. Өглөө ууна.
- Уг тоникийг өглөөний зуршил болгон ууж байгаарай.