Зарим нэг залуучууд хайртай бүсгүйдээ үнэнч байж чаддаггүй нь харамсмаар. Хэрвээ залуу “араар нь тавих” гэдэг ойлголтыг толгойноосоо авч хаяж чадвал бүхий л насаараа хайрлах бүсгүйчүүд олон бий. Хэрвээ эмэгтэй хүн найз залуугаа мэхлээд байгааг гадарлаж эхэлбэл үнэнийг мэдэх бүрэн эрхтэй билээ.
Найз залуудаа та хичнээн их хайртай байсан ч гэсэн өөрийгөө мэхлүүлэхэд бүү хүргээрэй. Өөрийгөө хүндэлж байх хэрэгтэй. Хайртай залуу тань таныг мэхэлж байгаа эсэхийг та дараах аргуудаар мэдэх боломжтой.
1. Таныг гэртээ хүлээгээгүй байхад очиж байгаарай
Таныг нэг л тогтсон цагт ирдэг гэдгийг мэдэж байгаа хайртай залуу тань таны эзгүй байгаа цагийг “буруугаар” тайван ашиглах бүрэн боломжтой. Та өөрөө тэр боломжийг нь олгож байна. Бага зэрэг сандарч, болгоомжилж сураг л дээ. Хэрвээ тэр үнэхээр хууран мэхлэгч бол сандарч, байх суух газраа олохгүй л болов уу.
2. Эргэн тойрноо ажиглаарай
Хогийн саваа ухаж, орон доогуур үзэж хар. Бас ажил дээгүүр нь нэг орохдоо эргэн тойрныг нь ажигла. Багахан анхаарал хандуулахад л та үл бүтэх зүйлийг олж харна.
3. Гэнэтийн болзоо тавиарай
Түүнийг ёстой эвгүй байдалд оруулна даа. Хэрвээ тэрээр үнэмшил багатай тайлбар хэлж байнга татгалзаад байвал та нэгийг бодох л хэрэгтэй болох нь.
4. Тэрээр төлөвлөгөөгөө гэнэт, огцом өөрчлөөд эхэлбэл …
Хэрвээ байнга төлөвлөгөөгөө өөрчлөөд ядарсан шинжтэй оройтож эсвэл гэртээ ирж хонохгүй байвал таныг хууран мэхэлж байгаагийн шинж болно. Та нүд рүү нь хараад шулуухан асуусан нь дээр дээ.
5. Муудалцсаны дараа биеэ хэрхэн авч явж байгааг нь ажигла
Араар нь тавьж байгаа залуучууд муудалцсаны дараа нууц амраг руугаа гүйдэг юм. Тэгэхээр та мэдэх бүрэн боломжтой болно.
6. Шөнө анхааралтай байгаарай
Хэрвээ өөрийн эргэлзээгээ нэг тийш нь болгохоор шийдсэн бол хэдэн шөнө хагас нойртой хонохоос аргагүй. Араар нь тавьж байгаа залуучууд хажууд хэвтээ гэр бүлийн хүнээ унтахаар нь мессеж бичдэг юм. Мөрдөх бас нэг арга.
7. Түүнд хувийн орон зай үлдээж бай
Хэрвээ тэр өөрийн орон зайтай байхыг хүсвэл түүнд татгалзах хэрэггүй. Тэрээр таниас хүссэнээ авлаа гэж бодно, харин та тэр хооронд нь түүний чөлөөт цагаараа юу хийж байгааг нь мэдээрэй.
8. Түүний ажилд оролцож байгаарай
Хаана их цаг өнгөрөөж байна, хэнтэй уулзаж байна? Магадгүй спорт зааланд таны хайж байгаа “хүн” олдох ч юм билүү?
9. Хуурамч хэрэглэгчийн нэр үүсгээрэй
Таны хайртай залуу сошиал сувгаар хэнтэй найзалж байгааг нь мэдээд ав. Нууц амрагууд бусдаас нууц байхыг хүсдэг. Гэхдээ сошиал сувгаар хоорондоо бичсэн захидлуудыг нь олж үзэхэд буруутахгүй л болов уу. Анхааралтай байгаарай.
Ялдамхан бүсгүйчүүд минь, дээрх зөвлөгөө нь хууран мэхлэгдэж байгаадаа 90% итгэлтэй байгаа бүсгүйчүүдэд л тохирно. Нэгэнт харилцаанд ан цав гарсан бол цаашид харилцаагаа яахыгаа тодорхойлох хэрэгтэй болно. Таны хайртай залуу таныг хайрласаар байхад та худлаа хардаад байх хэрэггүй. Түүндээ итгээд аз жаргалтай амьдраарай. Зөвхөн та л бат бөх гэр бүлийг босгож чадна гэдгийг та бүү мартаарай.