in

Болзоогоо төгс байлгахыг хүсвэл эдгээр 6 алдааг гаргахаас сэргийлээрэй!

Хайртай хүнтэйгээ эсвэл танилцаад удаагүй байгаа хүнтэйгээ бид ихэвчлэн ресторанд болздог. Гэхдээ энэ гайхалтай оройн хоолыг сүйрүүлэх их амархан. Доорх алдаануудаас ганцыг нь л хийхэд хангалттай.

 

Хамгийн түгээмэл алдаанууд

1. Ширээгээ урьдчилж захиалаагүй

Аливаа баярын үеэр хамгийн тансаг кафе, зоогийн газар хосуудаар дүүрдэг. “Сул ширээ алга” гэдэг үг таны бүх төлөвлөгөөг нурааж мэднэ. Үүдэнд хүлээж зогсож байгаад хамгийн түрүүнд суларсан ширээ рүү харайх нь ямар ч романтик зүйлийг үгүй хийж орхидог.

Тиймээс та үдшийг гайхалтай өнгөрөөхийг хүсэж байвал газраа сонгоод заавал ширээгээ урьдчилж захиалаарай.

 

2. Тохиромжгүй газар сонгох

Хөгжим чанга нүргэлсэн, дуу чимээтэй газар та хоёрын яриа хэн хэндээ сонсогдохгүй. Мөн спортын нэвтрүүлэг гаргадаг газар орчихвол хөлбөмбөг үзсээр байгаад болзоогоо баллаж орхидог. Таны хайртай хүн бүжиглэх дуртай байсан ч гэсэн энэ үдэш романтик байх хэрэгтэй гэдгийг санаарай.

Тав тухтай, гоёмсог, намуухан хөгжимтэй газар сонгоорой.

 

3. Хоолонд анхаарал хандуулахгүй байх

Хайртай хүнийхээ юу идэх дуртай, юунд дургүйг мэддэг байх хэрэгтэй. Чи зөвхөн өөрийнхөө идэх дуртай зүйлд анхаарал хандуулж болохгүй. Ингэвэл таныг анхааралгүй, хувиа хичээсэн хүн гэж бодоход хүргэнэ.

Хайртай хүн тань шинэ зүйл турших дуртай бол өмнө нь амталж байгаагүй онцгой хоол санал болгоорой.

 

4. Утсаа оролдох

Зоогийн газар орж ширээндээ суусныхаа дараа гар утсаа хажуудаа тавьдаг. Магадгүй та дуудлаганд хариулах, хэрэгтэй зүйлээ утсан дээрээсээ үзэж болно гэж бодож байж магад. “Чи ярь. Би сонсож байна” гэдэг үгнээс илүү хүндэтгэлгүй зүйл гэж байхгүй.

Зоогийн газар орж ширээндээ суусныхаа дараа гар утсаа цүнхэндээ хий. Амьд харилцаа үүсгэ. Утасгүй байж болно гэдгийг хагас цагийн дараа ойлгох болно

 

5. Дахин юм уух эсвэл дахин хоол идэхийг санал болгох

Сайхан хоол идсэний дараа хүнд ганц л бодол үлддэг. Тэр нь тухтай унтах. Таны хайрт романтик болзоогоо гэртээ үргэлжлүүлэх санал тавин та үүнийг зөвшөөрч согтууруулах зүйл уусан бол та маргааш нь гэртээ яаж харьсанаа санахгүй.

Уух гэж, идэх гэж болзоогүй шүү дээ. Үүний оронд арай өөр гоё зүйл санал болгоорой.

 

6. Тооцоогоо хийхдээ тусламж хүсэх

Зөөгч тооцооны хуудас авч ирэх үед та тооцоог хуваахыг санал болгох, эсвэл өөрийнх нь мөнгө хүрэхгүй тул түүнийг тооцоо хийхийг хүсэж болохгүй. Хайрт тань маш хурдан цүнхээ ухан, тооцоог бүрэн болгож өгсний дараа хурдхан шиг л харих гэж яарах болно. Эсвэл ойрхон банк, АТМ рүү явж хайртыгаа барьцаанд үлдээж болохгүй. Үлдэж буй хүнд маш муухай сэтгэгдэл төрдөг.

Тиймээс энэ үдэш та хэдэн төгрөг зарцуулах вэ гэдгээ тооцоолон, түүндээ тохируулан захиалга өгөх хэрэгтэй. Ямар ч тохиолдолд илүү мөнгөтэй явж байх хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *