in ,

Хэрвээ орчин үеийн хүмүүс үүнийг мэдэж байсан бол гэр бүл салалтын 80% нь байхгүй байсан юм! Гэр бүлийн амьдрал 7 үе шатаас бүрддэг…

Бид өөрсдөө эхнэр, нөхөр болох хүнээ сонгодог. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бий болгохын тулд бие биенээ сайтар мэдэж нөхөрлөсний дараа хайрлаж эхлэх хэрэгтэй. Чихэр, баглаа цэцгийг ихэнх залуучууд хайр гэж хүлээж авдаг. Романтик сэтгэл унтарч анхны бэрхшээл тулгарч, харилцааг сорих цаг ирэх нь мэдээж. Энэ үед хайр дурлал дуусжээ гэж андуурах нь бий.

Үнэнч байдал болон тэвчээртэй зан – хайр дурлалын шалгуур. Хэрвээ та хоёрын “хайр дурлал дуусжээ” гэж бодож яваа бол эхнээсээ л байхгүй байсан гэж ойлгоорой. Хайр дурлалын дараах үе шатууд байдаг болохыг мэдсэнээс хойш жинхэнэ хайр аажимдаа ирдэг болохыг та ойлгоно.

1. Чихэр-цэцгийн үе

Энэ үе 18 сар орчим үргэлжилнэ. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс бие биедээ дурлаж эхлэх тэр мөчөөс эхлэн дэлхийг өнгөлөг харах гормон ялгарч эхэлдэг. Энэ үед бүх зүйл гоё сайхан харагдана. Яг л хар тамхинд мансуурсан мэт сэтгэгдэл төрөн явах ажээ.

Энэ үед амьдралын чухал асуудлыг шийдвэрлэхгүй байхыг зөвлөж байна. Эрт, орой хэзээ нэгэн цагт хар тамхины мансуурал дуусаж бүх зүйл байр байрандаа очно.

2. Эрүүлжих үе шат

Энэ үед та хоёр харилцаагаа эрүүлээр харж эхэлнэ. Бие биендээ дасаж эхлэх ажээ. Энэ нь та хоёрын биеэ авч явах байдлаар илэрнэ – аль аль нь өөрөөрөө байх ажээ.

3. Дургүйцлийн үе шат

Харилцаа үргэлжилж байгаа бол энэ үе шатаас зайлсхийх ямар ч арга байхгүй, дайраад л гарна. Хэрэлдэж муудалцах, хэн нэгнийхээ доголдол, сул талыг таниж мэдэх үе юм. Энэ үед салаад явчихвал бүх асуудал шийдэгдэнэ гэж бодох үе гарна аа. Салаад дахиад л чихэр-цэцгийн үеэсээ эхлэх бөгөөд гуравдугаар үе дээрээ эргээд л ирнэ.

4. Тэвчээрийн үе шат

Энэ үе шат дээр ухаан ялна. Хэрэлдэх нь дэлхийн сүйрэл биш гэдгийг ухаарч, харилцаагаа авч үлдэх нь чухлыг ойлгоно. Хэрвээ хоёул энэ шатыг давж гарахаар хичээж байгаа бол жил ирэх тусам ухаан суусаар л байна. Энэ бол хууль.

5. Хүндлэл, хариуцлагын үе шат

Энэ бол жинхэнэ хайрын анхны үе шат, үүнээс өмнө жинхэнэ хайр дурлал болоогүй байсан юм шүү. Хосууд өөрийнхөө хариуцлагыг ухамсарлана. Тэр надад тэгж хандах ёстой гэж бодохгүй харин хайртыгаа хэрхэн аз жаргалтай байлгахаа өөртөө ухамсарлаж эхэлнэ.

6. Нөхөрлөлийн үе шат

Энэ цаг хугацаанд хосууд бие биендээ улам дотносож ойртоно. Бие биедээ итгэж хамгийн итгэлтэй анд нөхөд болно. Үнэнч нөхөрлөл нь жинхэнэ хайрын үүд хаалгыг нээнэ.

7. Жинхэнэ хайрын үе шат

Жинхэнэ хайр дурлалд хүрэхийн тулд маш их хэцүү үе шатыг цугтаа даван туулна. Жинхэнэ хайр – дээрээс унаад ирэх гэнэтийн бэлэг биш юм. Жинхэнэ хайр – хүнийг ухааруулж амьдралд сургахаас гадна хувиа хичээх байдлаас аварна.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0